28 Гэрийнх нь үр жимс зайлуулагдаж Бурханы хилэнгийн өдөр урсаж одох болно.
28 Түүний гэрийн үр жимс зайлуулагдах болно. Түүний уур хилэнгийн өдөрт урсан одох болно.
“Үзэгтүн, чиний гэрт байгаа бүхэн чиний эцэг өвгөдийн энэ өдрийг хүртэл цуглуулсан бүхнийг Вавилон уруу зөөх өдрүүд ирж байна. Юу ч үлдэхгүй” гэж ЭЗЭН айлдаж байна.
Хөвгүүд нь ядуусаас тааллыг хайж, Өөрийнх нь гар эд баялгаа буцааж өгнө.
Тэрээр баялгийг залгивч Бөөлжин гаргах болно. Бурхан гэдэснээс нь үүнийг гаргана.
Хорон муу хүн гамшгийн өдөр хэлтэрч, хилэнгийн өдөрт тэд хамгаалагддаг гэдгийг!
Энэ нь Сүйрлийн газарт хүргэтэл шатаадаг гал бөгөөд Байгаа бүхнийг минь үндсээр нь устгах байсан.
Өлөн хүмүүс тэдний ургацыг цөлмөж, Өргөст бутнууд дундаас ч түүж хамдаг агаад Цангагчид эд хөрөнгөнд нь санаархдаг.
Уур хилэнгийн өдөр баялаг тус үл болмуй Үхэл ирвээс зөвт байдал л чөлөөлмү.
ЭЗЭНий хилэнгийн өдөр Алт мөнгө нь тэднийг чөлөөлж чадахгүй. Түүний хардалтын галд Бүх дэлхий цөлмөгдөх болно. Учир нь дэлхийн бүх оршин суугчдын бүрэн төгсгөлийг, Үнэхээр сүрдмээр төгсгөлийг Тэр хийх болно.
Учир нь хүн бүх ертөнцийг олж авсан ч амиа алдвал ямар ашиг байх билээ? Эсвэл амийнхаа оронд тэр юугаа өгөх билээ?
Чиний үхрийг нүдний чинь өмнө нядлах боловч чи түүнээс идэж чадахгүй. Чиний илжгийг нүүрэн дээр чинь булаах боловч чи түүнийг буцааж авч чадахгүй. Чи хонио дайснуудад алдах боловч чамд туслах хэн ч байхгүй.
Ийм их баялаг ганц цагийн дотор хог боллоо гэцгээнэ. Усан онгоцны ахмад бүр, зорчигч бүр, далайчин бүр, тэнгисээр амь зуулгаа олдог бүхэн хол зогсоод