8 Тэрээр үнс нурман дунд сууж байхдаа өөрийгөө маажих гэж ваарын хэлтэрхий авлаа.
8 Тэрээр үнс нурман дунд сууж байхдаа өөрийгөө маажих гэж ваарын хэлтэрхий авав.
Тамар толгой дээрээ үнс цацаад, ханцуйтай урт хувцсаа урж, толгой дээрээ гараа тавин чангаар орилсоор явав.
Мордехаи болсон бүхнийг мэдээд, хувцсаа урж өөртөө таар углан үнс цацаад хотын дундуур гарч чанга дуугаар гашуунаар уйлав.
Хааны тушаал болон зарлиг хүрсэн аймаг бүхэнд иудейчүүд ихэд гашуудан мацаг барьж, уйлалдан орилж, таар ба үнсэн дээр хэвтэцгээв.
Тэгэхэд эхнэр нь түүнд —Чи чин үнэнчээ хадгалсаар л байна уу? Бурханыг хараагаад, үх гэв.
Харин би хэлснээсээ буцаж байна. Үнс шороон дунд гэмшье гэв.
Миний мунхгаас болж Шархнууд минь хувилж, Муухай үнэр ханхлуулна
Ууц нуруу минь халуу шатаж, Махбодод минь эрүүл газар гэж үгүй
Сионд гашуудагсдад үнсний оронд гоёл чимгийг, Гашуудлын оронд баяр хөөрийн тосыг, Гаслант сүнсний оронд магтаалын хувцас өгөхийг тогтоохын тулд бөгөөд Түүнийг алдаршуулахаар тэднийг зөвт байдлын царснууд, ЭЗЭНий суулгац гэж нэрлэхийн тулд болой.
Ард түмний минь охин чи Таар өмсөж, үнсэн дотор өнхөр. Ганц хүүгийнхээ төлөө мэт хамгийн гашуунаар гашууд. Учир нь сүйтгэгч бидэн дээр гэнэт ирнэ.
Тэд чиний төлөө дуу хоолойгоо өндөрсгөн Гашуунаар уйлах болно. Тэд өөрсдийнхөө толгойд шороо цацан Үнсэн дотор хөлбөрөх болно.
Энэ үг Ниневегийн хаанд хүрэхэд тэрээр сэнтийнээсээ босоод, нөмрөгөө тайлан хаяж, таар нөмрөн үнсэн дээр суув.
Хоразин аа, чи золгүй еэ! Бетсайд аа, чи золгүй еэ! Хэрэв та нарт тохиолдсон хүчит зүйлс нь Тир, Сидонд тохиолдсон бол тэд аль эрт таар нөмрөөд үнсэн дээр суун гэмших байсан.