Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иов 2:11 - Ариун Библи 2013

11 Иовд тохиолдсон энэ бүх гай зовлонгийн талаар түүний гурван найз болох теман хүн Елифаз, шух хүн Билдад, наамат хүн Зофар нар сонсоод, тус тусын газраас ирэв. Тэд түүний гасланг хуваалцаж, тайвшруулахын тулд ирэхээр хамтдаа болзжээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

11 Иовд тохиолдсон энэ бүх гай зовлонгийн талаар түүний гурван найз болох теман хүн Елифаз, шух хүн Билдад, наамат хүн Зофар нар сонсоод, тус тусын газраас ирэв. Тэд түүнийг тайтгаруулж, тайвшруулахын тулд ирэхээр хамтдаа болзжээ.

Onani mutuwo Koperani




Иов 2:11
34 Mawu Ofanana  

Тэрээр түүнд Зимран, Иокшан, Медан, Мидиан, Ишбак, Шуа нарыг төрүүлж өгчээ.


Елифазын хөвгүүд нь Теман, Омар, Зефо, Гатам, Кеназ нар билээ.


Есавын хөвгүүдийн ахлагч нар нь Есавын ууган хүү Елифазын хөвгүүд болох ахлагч Теман, ахлагч Омар, ахлагч Зефо, ахлагч Кеназ,


Иобаб үхэж, теманчуудын нутгаас гаралтай Хушам түүний оронд хаан болсон билээ.


Хөвгүүд охид нь бүгдээрээ түүнийг тайвшруулахаар очиход тэрээр тайвшрахаас татгалзаж —Би Үхэгсдийн оронд одсон хүүгийнхээ араас гашуудсаар, хүрч очъё гэв. Ийнхүү эцэг нь түүний төлөө гашуудан уйлжээ.


Абрахамын татвар эм Кетурагийн төрүүлсэн хөвгүүд нь Зимран, Иокшан, Медан, Мидиан, Ишбак, Шуа нар байв. Иокшаны хөвгүүд нь Шеба, Дедан юм.


Иобаб үхэж, теманчуудын нутгаас гаралтай Хушам түүний оронд хаан болсон билээ.


Тэдний эцэг Ефраим олон өдөр гашуудаж төрөл садан нь түүнийг тайтгаруулахаар ирэв.


Дараа нь наамат хүн Зофар хариулан


Харин та нар худал хуурмагаар шохойддог Бүгдээрээ олиггүй эмч нар юм.


Дараа нь теман хүн Елифаз хариулан


—Иймэрхүү юм би олонтаа сонссон билээ. Та нар бүгд мөн ч хөөрхийлөлтэй тайтгаруулагчид юм.


Найзууд минь намайг тохуурхана. Нулимстай нүд минь Бурханыг харна.


Дараа нь шух хүн Билдад хариулж


Бүх итгэлт андууд минь намайг үзэн ядаж, Миний хайрлаж байдаг хүмүүс ч Миний эсрэг эргэжээ.


Өрөвдөөч намайг, өрөвдөөч, найзууд та нар минь! Учир нь Бурханы мутар намайг цохив.


Дараа нь теман хүн Елифаз хариулан:


Тэгэхэд бүх ах дүү, эгч дүү нар нь хийгээд өмнө нь түүнийг таньдаг байсан бүгд түүн дээр ирцгээж, түүнтэй хамт гэрт нь идэж ууцгаав. ЭЗЭНий түүнд учруулсан бүх зовлон зүдүүрийн тухайд тэд түүнийг өрөвдөж, тайвшруулав. Хүн бүр түүнд хэсэг мөнгө бас алтан бөгж өгчээ.


ЭЗЭН эдгээр үгийг Иовд айлдсаны дараа, ЭЗЭН теман хүн Елифазд —Та нар Миний тухай зарц Иов шиг минь зөвийг яриагүй тул Миний уур хилэн чиний эсрэг ба хоёр найзын чинь эсрэг дүрэлзэж байна.


Ингээд теман хүн Елифаз, шух хүн Билдад болон наамат хүн Зофар нар явж, ЭЗЭНий тэдэнд айлдсаны дагуу хийсэн билээ. ЭЗЭН ч Иовыг хүлээн авчээ.


Анд нөхрөө үл энэрэгч нь Төгс Хүчит Нэгэнээс эмээхийг умартдаг.


Темагийн жинчид тэднийг харж, Шебагийн аянчид тэдгээрт найдаж байсан.


Дараа нь шух хүн Билдад хариулан


Анд нөхөр аваас ямар ч үед хайрлах. Ахан дүүс зовлон шаналангийн цагт дэм болохоор төрөх.


Үерхэгчид нь хүнийг эвдэж болох. Үнэн хайрлагч нь ахаас ч илүү эвлэж болох.


Анд болон эцгийнхээ анд нөхрийг бүү орхи. Гай гамшиг тохиолдоход ах дүүгийнхээ гэрийг бүү зорь. Алсад буй ахаас ойр буй хөрш чинь дээр.


Ийм хоёр юм чам дээр уналаа. Чиний төлөө хэн гашуудах вэ? Эвдрэл, сүйрэл, өлсгөлөн, илд. Хэнээр Би чамайг тайвшруулах вэ?


Едомын талаар. Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Теманд ямар ч мэргэн ухаан байхгүй болсон гэж үү? Хэрсүү хүн сайн зөвлөгөөгөө алдчихав уу? Тэдний мэргэн ухаан доройтсон уу?


“Теман аа, дайчин эрс чинь айдаст автан Есавын уулын хүн бүр Егүүтгэлээр таслагдана


Ахаасаа хагацсан Марта, Мариа нарыг тайтгаруулахаар олон иудей тэднийд иржээ.


Баяр хөөр болж буй хүмүүстэй хамт баярла, уйлж буй хүмүүстэй хамт уйл.


Нэг эрхтэн нь зовбол бүх эрхтэн хамт зовно. Нэг эрхтэн нь алдаршвал бүх эрхтэн хамт баярлах болно.


Тэдэнтэй хамт хоригдсон мэт хоригдогсдыг санагтун. Та нар өөрсдөө ч гэсэн бие дотор байгаа тул ад үзэгдэгсдийг сана.


Гедерот, Бет-дагон, Наама, Маккеда зэрэг арван зургаан хот тосгод дараагийн бүл болж байв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa