14 Төрөл төрөгсөд минь дайжсан бөгөөд Дотнын нөхөд минь ч намайг мартав.
14 Төрөл төрөгсөд минь дайжсан бөгөөд дотнын нөхөд минь намайг мартав.
Харин ахлах сөнч Иосефыг эргэж саналгүй түүнийг мартав.
Тэр өдрүүдэд Ахитофелын зөвлөгөө нь Бурханы зарлигийг асууж олсон үг адил байв. Давидад ч, Абсаломд ч Ахитофелын өгсөн хамаг зөвлөгөө нь тийм байлаа.
Миний гэрт амьдрагсад хийгээд Шивэгчингүүд минь хүртэл намайг танихгүй хүнд тооцож, Тэдний нүдэнд би харь хүн болов.
Бүх итгэлт андууд минь намайг үзэн ядаж, Миний хайрлаж байдаг хүмүүс ч Миний эсрэг эргэжээ.
Тэгэхэд бүх ах дүү, эгч дүү нар нь хийгээд өмнө нь түүнийг таньдаг байсан бүгд түүн дээр ирцгээж, түүнтэй хамт гэрт нь идэж ууцгаав. ЭЗЭНий түүнд учруулсан бүх зовлон зүдүүрийн тухайд тэд түүнийг өрөвдөж, тайвшруулав. Хүн бүр түүнд хэсэг мөнгө бас алтан бөгж өгчээ.
Үхсэн хүн шиг би Санаанаас гаран мартагджээ. Хагарсан сав мэт болжээ, би.
Миний хайртай хүмүүс, Найз нөхөд минь Миний гамшгаас зугтана. Хамаатан садангууд минь ч холуур зогсоно.
Үерхэгчид нь хүнийг эвдэж болох. Үнэн хайрлагч нь ахаас ч илүү эвлэж болох.
Учир нь “Тал бүрд түгшүүр байна! Илчилцгээе. Түүнийг илчилцгээе!” гэх Олны шивнэлдээнийг би сонсов. Бүх итгэмжит найз нөхөд минь миний унахыг харж, “Тэр мэхлүүлж магадгүй, тэгвэл бид түүнийг дийлж, түүнээс өшөөгөө авна” гэдэг.
Хацар дээрээ нулимстай Гашуудан уйлна, шөнө дөлөөр Хайртуудынх нь дундаас тайтгаруулах хүн Ганц алга даа, түүнд Хамаг олон найз нь урвацгаажээ. Харьтан дайснууд хүртэл болцгоожээ.
Ах нь дүүгээ, эцэг нь хүүгээ үхэлд тушаана. Хүүхдүүд нь эцэг эхийнхээ эсрэг босож, тэднийг үхэлд хүргэнэ.
Би та нарын бүгдийн чинь тухай яриагүй. Ямрыг нь сонгосноо Би мэднэ. Харин энэ нь “Миний талхыг идэж байсан нэгэн нь Миний эсрэг өсгийгөө өргөв” гэсэн Бичвэр биелэгдэхийн тулд юм.