11 Тэрээр бас хилэнгээ миний эсрэг ноцоож, Намайг дайсан шигээ үзсэн билээ.
11 Тэрээр бас Өөрийн уураа миний эсрэг ноцоож, намайг Өөрийн дайснаа хэмээн үзсэн билээ.
Та юунд нүүрээ нууж, Намайг дайснаа гэж үзнэ вэ?
Шаналал хийгээд шахаа түүнийг айлгаж, Довтлоход бэлэн буй хаан мэт тэд түүнийг нөмрөн авдаг.
Түүний хилэн намайг тасчин ангуучилж, Тэр над уруу шүдээ хавирав. Өстнүүд минь нүдээ хурцлав.
Харагтун, Тэр л миний эсрэг далим олж, Хөөрхий намайг дайснаа гэж тооцдог.
Өө ЭЗЭН, хэдий болтол вэ? Та Өөрийгөө мөнхөд нуух уу? Таны уур хилэн гал мэт шатах уу?
Учир нь бид Таны хилэнгээр шатаагдаж, Таны ууранд бид мэгдэн сандарсан.
Дайсан мэт нумаа татжээ, Тэрээр Өстөн адил баруун мутраа тавин, Нүдэнд тааламжтай бүхнийг хядав. Сион охины майханд Хилэн юугаа гал мэт цутгав.
Дайсан мэт болж, Израилийг ЭЗЭН залгив. Ордон болгоныг нь залгиж, Бэхлэлтүүдийг нь Тэрээр устгав. Охин Иудагийнх нь халаглал, харуусал улам нэмэгдэв.
Миний хилэнгийн гал дүрэлзэн Үхэгсдийн орны гүнд хүртэл шатааж, Газрыг ургацтай нь залгиж, уулсын суурьд ч гал тавина.