7 Түүний хүч тэнхээтэй алхаа саарч, хорон санаа нь түүнийг унагаадаг юм.
7 Түүний хүч тэнхээтэй алхаа саарч, өөрийнх нь хорон санаа түүнийг доош оруулдаг.
Давидад —Абсаломтай хуйвалдагчдын дунд Ахитофел байна гэж мэдэгдэхэд Давид —ЭЗЭН минь, Ахитофелын зөвлөгөөг мунхаглал болгооч гэж гуйж байна гэв.
Абсалом болон Израилийн хамаг ард олон —Архе хүн Хушаин зөвлөгөө нь Ахитофелын өгсөн зөвлөгөөнөөс илүү дээр юм гэцгээв. Учир нь ЭЗЭН Абсаломд гай учруулахын тулд Ахитофелын сайн зөвлөгөөг бүтэлгүй болгохоор шийдсэн ажээ.
Арамын хааны зүрх хилэнтэж, зарц нараа дуудан тэдэнд —Бидний хэн нь Израилийн хааны талд байдгийг та нар надад хэлээдэх? гэв.
Би биш ам чинь чамайг буруутгав, Бэлхнээ уруул чинь чамайг гэрчлэв.
Элбэг хангалуундаа ч тэрээр давчдах болно. Зовлонт хүн бүрийн гар түүний дээр бууна.
Тэр чамайг ч гэсэн нэгэнтээ зовлон шаналлын амнаас гачаалгүй өргөн уудам газарт гаргаж Ширээн дээр чинь тос нүнжигтэйг тавиагүй гэж үү.
Та алхааг минь өргөсгөдөг, Тиймээс хөл минь халтирсангүй.
ЭЗЭН үндэстнүүдийн зөвлөгөөг үгүй хийж Тэрээр ард түмнүүдийн бодлыг Үр дүнгүй болгомуй.
Зөвт байдал нь гэм зэмгүй хүний замыг тэгшлэх. Бурууталдаа цөвт нэгэн ойчих.
Буруут нь гэмт үйлдэлдээ урхидуулах Харин зөвт нь дуулан баясах.
Алхах үедээ алхаа чинь саатахгүй. Гүйх аваас чи бүдрэхгүй.
Тэр нь өөрөө алба гувчуур болж, Ассири уруу, Иареб хаанд аваачигдана. Ефраим ичгүүрт баригдан, Израиль зөвлөгөөнөөсөө болж ичгүүрийг хүртэнэ.
Учир нь энэ ертөнцийн мэргэн ухаан бол Бурханы өмнөх мунхаглал ажээ. Энэ нь “Тэрээр цэцдийг баширлал дээр нь барьж авдаг” гэж бичигджээ.