21 Энэ мэтээр хорон муу хүн амьдран Тэр мэтээр Бурханыг үл мэдэгч нь төгсөнө.
21 Үнэхээр, хорон муу хүний амьдрах газрууд ийм бөгөөд Бурханыг мэддэггүй хүний газар энэ буюу гэв.
Миний хүү Соломон оо, эцгийнхээ Бурханыг таньж мэдэн, хоёргүй сэтгэл, хүслэнт зүрхээр Түүнд үйлчлэгтүн. Учир нь ЭЗЭН зүрх бүрийг шалгаж, бодол санаа бүхнийг мэддэг юм. Хэрэв чи Түүнийг хайвал, Тэр чамд олдоно. Харин чи Түүнийг орхих аваас, Тэр чамайг мөнхөд үл хэрэгсэнэ.
Тэгэхэд Иов хариулан
Энэ нь гэм буруутанд Бурханаас өгөх хувь болоод Бурханаар түүнд тогтоогдсон өв залгамжлал мөн гэв.
Тэд Бурханд “Биднээс холд! Таны замыг мэдэх хүсэл ч бидэнд алга.
Та нар “Сурвалжит хүний гэр орон хаа байна вэ? Гэм буруутны амьдрах майхан хаана байна вэ?” гэдэг.
Майхнуудынх нь оосор тэдний дотор тасран унаж, Мэргэн ухаанаас ангид үхдэг юм, тэд!”
Уур хилэнгээ Таныг мэддэггүй үндэстнүүд дээр, Нэрийг тань дууддаггүй хаанчлалууд дээр асгаач.
Харин Фараон —ЭЗЭН гэгч хэн болоод Израилийг явуул гэсэн үгийг нь би дагах ёстой юм бэ? Би ЭЗЭНийг мэдэхгүй, Израилийг ч явуулахгүй гэж хэлэв.
Таны мэддэггүй үндэстнүүд дээр Таны нэрийг дууддаггүй ургууд дээр Уур хилэнгээ Та асгаач. Учир нь тэд Иаковыг залгижээ. Тэд түүнийг залгин шатааж, Орон байрыг нь эзгүйрүүлжээ.
“Хэл юугаа тэд нум татах мэт хөвчлөөд Худал хуурмагаар газар нутгаа эзлүүлж Үнэн гэдэг нь огт үгүй болжээ. Эд ёрын муугаас ёрын муу тийш явдаг бөгөөд Тэд Намайг мэддэггүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
Тэд Бурханыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан тул тэднийг Бурхан завхарсан сэтгэл болон хийх ёсгүй үйлдэлд нь орхижээ.
Бурханыг мэддэггүй харийнхан мэт тачаангуй хүсэлд эс байх нь юм.
Бурханыг мэддэггүй ба бидний Эзэн Есүсийн сайнмэдээг дагадаггүй хүмүүсээс дүрэлзэх галд өшөө авах аж.
Тэд Бурханыг мэднэ гэдэг ч үйлсээрээ Түүнийг үгүйсгэдэг. Тэд булай, дуулгаваргүй бөгөөд алив сайн үйлсэд үл тэнцэнэ.
Тэр үеийн хүмүүс бүгд эцэг өвгөдтэйгөө нэгдэхэд, ЭЗЭНийг ч мэдэхгүй, Израилийн төлөө үйлдсэн Түүний үйлсийг ч мэдэхгүй өөр залуу үеийнхэн төрөн гарчээ.
Елигийн хөвгүүд нь үл бүтэх хүмүүс байсан бөгөөд тэд ЭЗЭНийг мэддэггүй байв.