11 Гэнэтийн аймшгууд тал бүрээс нь түүнийг айлгаж, алхам тутамд нь түүнийг яаруулна.
11 Бүх эргэн тойронд аймшгууд түүнийг айлгаж, алхам тутамд нь түүнийг яаруулна.
Түгшүүрийн чимээ чихэнд нь байж, Амар амгалангийн үед ч сүйтгэгч түүн дээр ирдэг.
Түүнийг оосорлох гогцоо газарт далдлагдсан бөгөөд Түүний урхи замд нь отох бөлгөө.
Тэрээр гэрлээс харанхуй уруу хөөгдөж, Ертөнцөөс зайлуулагддаг ажээ.
Түүнийг сугалж нуруунаас нь гаргахад Цөснөөс нь гялбаан мэт гараад Айдас хүйдэс түүн дээр бууна.
Тэрээр зүүд мэт нисэн оддог бөгөөд Шөнийн үзэгдэл мэтээр тэрээр замхарч алга болно.
Тиймээс урхи чамайг хүрээлж, гэнэтийн айдас чамайг түгшээж
Аймшиг түүнийг үер адил нөмөрдөг. Хуйлрах салхи шөнөөр түүнийг хулгайлан оддог.
Төгс Хүчит Нэгэний сумнууд миний дотор орж Тэдний хорыг сүнс минь ууж байна. Бурханы аймшгууд миний эсрэг жагсжээ.
Айхаар юм алга атал Тэд үлэмж ихээр айж чичрэх болно. Чамайг бүслэгчдийн ясыг Бурхан тараасан. Бурхан тэднийг түлхсэн тул Чи тэднийг ичгүүр болгосон.
Тэд хоромхон зуур ингэж сүйрэх гэж! Тэд гэнэтийн аймшгаар Бүрмөсөн сүйтгэгдсэн билээ!
Буруут нь мөшгөөгүй байхад ч зугтдаг бол Зөвт нь арслан мэт зоригтой.
Тэр өнгөрөх бүрдээ Та нарыг барина. Өглөөнөөс өглөөд, Өдөр шөнөгүй дайран өнгөрнө. Энэ мэдээг ойлгох нь Илт айдас байх болно” гэж айлдаж байна.
Би яагаад харав? Тэд айж, ухран тэдний хүчит эрс ялагдаж, Арагшаа харалгүйгээр зугтан хоргодож байна. Тал бүрд түгшүүр байна!” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
Тэд майхнуудаа болон мал сүргээ авч явна. Тэд өөрсдөдөө майхны хөшигнүүдээ, Бүх ачаагаа болон тэмээнүүдээ Авч явахдаа тэд нэг нэгэндээ «Тал бүрээс түгшүүр!» гэж хашхиралдах болно.
Хээр тал уруу бүү гар, замаар бүү яв. Учир нь дайсанд илд байгаа бөгөөд Тал бүрд түгшүүр байна.
Тиймээс Белшазар хаан илүү ихээр түгшиж, царай нь цонхийн, ихэс дээдэс нь ч тэвдлээ.
Та нараас үлдэгсдийн хувьд, Би дайснуудынх нь нутагт тэдний зүрхэнд доройтлыг авчрах болно. Навчны сэрчигнээ тэднийг элдэн хөөх бөгөөд хэн ч мөрдөөгүй байхад тэд илднээс зугтах мэтээр зугтаж унах болно.
Иймээс бид Эзэнээс эмээхүйг мэдэж, хүмүүсийг ятгадаг. Бид Бурханд ил болсон. Мөн та нарын мөс чанарын дотор ч бид ил болсон гэж би найддаг.
Филистчүүдийн хуаранг Саул үзээд ихэд айж зүрх нь үлэмж цочирдов.