14 Нүхийг “Эцэгээ” Өтийг “Ээж, эгчээ” гэвэл
14 Хэрэв би нүхэнд хандан “Чи миний эцэг” гэж, өт хорхойд хандан “Миний эх болон миний эгч” гэж хэлдэг бол
Энэ зуур би хивэн эрвээхэйд идүүлсэн хувцас мэт, Муудсан зүйл мэт ялзарч байна.
Арьс минь устгагдсан хойно ч Би махбодоороо Бурханыг харах болой.
Тэд хамтдаа шороон дотор хэвтэж, тэднийг өт шавна.
Тээсэн хэвлийнүүд нь тэднийг мартаж, Өт хорхой тэднийг амтархана. Дахин тэрээр дурсагдахгүй болж, Хорон муу байдал мод мэт таслагдана.
Авгалдай мэт хүмүүн, өт мэт хүний хүү ямар байх вэ! гэв.
Арьс минь харлаж, Яс минь халуу төөнөнө.
Бие махбод минь өт ба тоосоор хучигдаад Арьс минь эвэршиж хагарнам.
Учир нь Та намайг Үхэгсдийн оронд орхихгүй Ариун Нэгэндээ нүх үзүүлэхгүй.
Энэ нь тэр нэгэн, булшийг үзэхгүй Мөнхөд амьдрахын тулд юм.
Чиний бүх жавхлан, босоо ятгын чинь дуу Үхэгсдийн оронд доош буулгагдав. Доор чинь өт тархан Хорхойнууд бүтээлэг чинь болно”
Үхэгсдийн амилал нь тийм байна. Энэ нь муудах байдал дор таригдаж, үл муудах байдал дор амилуулагдана.