13 Хэрэв би Үхэгсдийн орныг гэрээ гэж харвал, Хэрэв би өөрийнхөө орыг харанхуйд засвал
13 Хэрэв би Үхэгсдийн орныг гэр шигээ харвал, би өөрийнхөө орыг харанхуйд засдаг болно.
Хэрэв хүн үхвэл дахин тэрээр амилах уу? Зүтгэлийнхээ бүх өдөрт Халаа минь ирэх хүртэл би хүлээнэ.
Сүнс минь бачимдаж, өдрүүд минь гүйцэж, Булш л надад хэдийнээ бэлтгэгджээ.
Тэд харанхуй орчинд “Гэрэл ойрхон байна” гэж шөнийг өдөр болгодог аж.
Учир нь би анир ч үгүй хэвтээд, Амран нойрсож байх байсан сан.
Үхэлтэй намайг золгуулж, амьд бүхний уулзах гэрт аваачихыг чинь би мэдэж байна.
Хүлээхийн тулд надад ямар хүч байгаа вэ? Миний төгсгөл ямар болоод би тэсэх ёстой билээ?
Замхран оддог үүл адил Үхэгсдийн орон уруу явагсад тэндээсээ гардаггүй.
Хэрэв би тэнгэр өөд очвол, Та тэнд, Хэрэв би Үхэгсдийн оронд ор дэрээ засвал, Харагтун, Та тэнд.
ЭЗЭНийг хүсэн хүлээгтүн! Тууштай байж, зүрхээ зоригжуулагтун! Тийм ээ, ЭЗЭНийг хүсэн хүлээгтүн!
өгсүүр газраас зүрхшээж, замаар явах ч аймшигтай санагдаж, бүйлсийн цэцэг шиг бууралтаад, цатгалан голио шиг хөшилдсөөр янгирцгана шиг хагдарна. Ийнхүү хүн мөнхийн гэртээ одоход гашуудагсад гудамжаар алхах болно.
Амар тайванд тэрээр орно. Зөв замаар явагч Тэд бүгд хэвтрүүд дээрээ амарна.