19 Одоо ч, харагтун, Миний гэрч тэнгэрт, Миний гэрчлэгч өндөрт байна.
19 Одоо ч, харагтун, Миний гэрч тэнгэрт, миний өмгөөлөгч өндөрт байна.
Хэрэв чи миний охидтой зүй бусаар харьцаж эсвэл миний охидоос өөр эхнэр авбал бидэнтэй хамт өөр хүн байхгүй ч гэсэн, харагтун, Бурхан чи бид хоёрын хооронд гэрч болно гэв.
Өө, газар дэлхий, цусыг минь бүү далдал, Гаслах дуунд минь байх газар бүү үлдэг!
Золигч минь амьд гэдгийг, Эцэст Тэрээр газар шороон дээр зогсоно гэдгийг би мэднэ.
—Хаанчлал хийгээд аюумшиг нь Өөрийн өндөрлөгт амар амгаланг тогтоодог Түүнийх.
Дээр буй Бурханаас надад хувь харамж, Өндөрт буй Төгс Хүчит Нэгэнээс өв залгамжлал юу байв?
Бурхан ЭЗЭНтэй маань Хэн нь адил өндөрт заларч,
ЭЗЭНийг магтагтун! Тэнгэрсээс ЭЗЭНийг магтагтун! Түүнийг өндөрт магтагтун!
Тэр нь сар лугаа адил мөнхөд тогтоно. Тэнгэр дэх гэрч итгэмжит билээ” гэв. Села
Хүүгийнх нь сайнмэдээнд сүнсээрээ миний үйлчилдэг Бурхан Өөрөө, та нарыг хэр их тасралтгүй дурсдагийн маань гэрч юм.
Би худал яриагүй, Христ дор үнэнийг хэлж байна. Миний мөс чанар
Би дахиж Коринтод очоогүй нь та нарыг хэлтрүүлэхийн тулд агаад үүний тулд би Бурханыг сэтгэлдээ гэрч болгон дууддаг.
Үүрд мөнхөд магтагдах Бурхан, Эзэн Есүсийн Эцэг, худал яриагүйг минь мэднэ.
Христ Есүсийн сэтгэлээр та бүгдийг би хэрхэн үгүйлж байгаагийн гэрч нь Бурхан мөн.
Итгэгч та нарт бид хэрхэн ариун, зөв, гэм зэмгүй хандсаны гэрч нь та нар ба Бурхан билээ.
Учир нь та нарын мэдсэнчлэн бид хэзээ ч зусарч үгтэй, шунахай сэдэлтэй байгаагүй. Бурхан үүний гэрч.
Самуел тэдэнд —Та нар миний гараас юу ч олоогүйг өнөөдөр ЭЗЭН та нарын дунд гэрчилж мөн ЭЗЭНий тослогдсон хүн өнөөдөр гэрч болж байна гэхэд тэд түүнд —Тэр гэрч мөн гэцгээв.