18 Мэргэд юу хэлснийг, Эцэг өвгөд нь ч нууцлаагүйг мэдүүлье.
18 Мэргэдийн өөрсдийн эцэг өвгөдөөс нуулгүй хэлсэнийг ч мэдүүлнэ.
Өөрийн чинь эцгээс ч өндөр настай Үсэн буурал өтгөс бидэн дунд бий.
Би чамд хэлье, намайг сонс! Юу үзсэнээ ч би мэдүүлье.
Зөвхөн тэдэнд газар нутаг өгөгдсөн бөгөөд Тэдний дундуур харийн ямар ч хүн өнгөрөөгүй билээ.
Дэлхий дээр хүн тавигдсан аль эртнээс Үүнийг чи мэдээгүй юу?
Өнгөрсөн үеийнхний талаар асууж, Өвөг дээдсийнх нь эрэлхийлж байсныг эргэцүүлж бод.
Бурхан, хөгширч бууралтах үед минь ч Намайг бүү орхиоч, Таны мутрыг би үе удамд, Таны хүчийг ирээдүйн бүх хүнд Тунхаглах хүртэл бүү орхиоч!
Өнөөдөр миний үйлдэж байгаачлан Амьд буй нь Танд талархал өргөнө. Эцэг нь хөвгүүддээ Итгэмжит байдлыг чинь сургамжилна.