14 Хүн гээч нь ариун байж чадах уу? Эмэгтэйгээс төрсөн хүмүүс Зөвт байж чадах уу?
14 Цэвэр байхаар хүн гээч нь юу юм бэ? Зөвт байхаар эмэгтэйгээс төрсөн нэгэн нь юу юм бэ?
Тэд Таны эсрэг нүгэл үйлдсэнээр (Нүгэл хийдэггүй хүн гэж үгүй.) Та хилэгнэн, тэднийг дайсанд өгч, дайсан нь тэднийг хол ч бай, ойр ч бай нутагтаа олзлон аваачихад,
Таны эсрэг тэд нүгэл үйлдсэнээр (Нүгэл үйлддэггүй хүн гэж үгүй.) Та хилэгнэн, тэднийг дайсанд өгч, нөгөөдүүл нь тэднийг олзлон хол ч бай, ойр ч бай нутагтаа аваачихад,
Эмэгтэйгээс төрдөг хүн гэгчийн Өдрүүд цөөн, үймээн бэрхшээлээр дүүрэн
Хэн бузраас цэврийг бий болгож чадах вэ? Хэн ч үгүй.
Бурханы эсрэг уураа чи эргүүлж, Амнаасаа ийм үгсийг гаргахад хүргэнэ вэ?
—Тийм байдаг гэдгийг би үнэхээр мэднэ. Бурханы өмнө хүн хэрхэн зөвт байж чадах билээ?
Тэнгэрээс ЭЗЭН хүний хөвгүүдийг өнгийн харсан нь Ухаардаг, Бурханыг эрэн хайдаг хүн байгаа эсэхийг харахын тулд аж.
Тэд төөрөлдөн явж, бүгд адилхан завхарцгаасан. Сайныг үйлддэг хүн алга, ганц ч алга.
Зарцаа шүүхээр бүү ирээч. Учир нь Таны мэлмийд амьд хэн нь ч зөвт бус билээ.
Харагтун, хилэнц дунд би төрж, Нүгэл дотор эх минь намайг олж тээсэн.
Хэн “Би зүрхээ цэвэрлэв Би нүгэл хилэнцээсээ цэвэршив” гэж хэлж чадах билээ?
Үнэндээ, газар дэлхий дээр нүгэл огт хийдэггүй сайныг үйлдэгч зөвт хүн гэж үгүй.
Үзэгтүн. Миний олж мэдсэн ганц зүйл нь Бурхан хүмүүнийг чигч шударга бүтээсэн боловч тэд олон арга замыг хайдаг явдал юм.
Махбодоос төрсөн нь махбод, Сүнснээс төрсөн нь сүнс билээ.
Учир нь миний дотор буюу махбодод минь ямар ч сайн зүйл байдаггүйг би мэддэг. Учир нь миний дотор хүсэл байвч, харин сайныг хийх нь үгүй.
Харин Бичвэр, бүх юм нүглийн дор хоригдсон гэдэг. Энэ нь Есүс Христэд итгэх итгэлээр дамжуулан итгэгчдэд амлалтыг өгөхийн тулд юм.