7 Огтлоход дахин соёолж, Нахианууд нь устахгүй байх найдвар модонд бий.
7 Тэрээр дахин соёолж, түүний нахианууд устахгүй гэсэн найдвар огтлогдоход нь ч модонд бий.
Хэрэв хүн үхвэл дахин тэрээр амилах уу? Зүтгэлийнхээ бүх өдөрт Халаа минь ирэх хүртэл би хүлээнэ.
Та түүнийг амраахаар Харцаа түүнээс эргүүлээч. Хөлсний хүн мэт өдрүүдээ тэр гүйцээг.
Хэдийгээр түүний үндсүүд газар доор хөгширч, Хожуул нь хуурай хөрсөнд үхдэг ч,
Тэр намайг тал бүрд сүйтгэж, би өнгөрөв. тэрээр найдварыг минь мод мэт үндсээр нь сугалан хаяв.
Иессийн хожуулаас нэгэн нахиа гарч, Үндэснээс нь нэгэн мөчир жимсэлнэ.
Ирэх өдрүүдэд Иаков үндэслэж, Израиль нахиалан цэцэглээд, Бүх ертөнцийг жимсээр дүүргэнэ.
Тэнд аравны нэг хувь нь үлдсэн ч, Түүнийг улиас юмуу царс мод шиг дахин шатаана. Түүнийг тайрахад хожуул нь үлдэнэ. Энэ хожуул нь ариун үр юм гэв.
Навчис нь сайхан, үр жимс нь элбэг Дээр нь байгч бүхний хүртээл болж Доор нь хээрийн араатнууд сүүдэр олж, Мөчирт нь огторгуйн шувууд үүрлээд, Махбодтой бүхэн түүнээс хооллов.
Гэвч хожуулыг нь үндэстэй нь хамт газарт үлдээ. Харин түүнийг төмөр ба хүрлэн татлагаар баглаж, Хээрийн өвсөн дунд байлга. Тэрээр тэнгэрийн шүүдэрт норж, Араатнуудтай хамт газрын өвсөн дунд байг.