Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иов 14:5 - Ариун Библи 2013

5 Түүний өдрүүд тодорхой, Саруудынх нь тоог ч Та мэддэг, Та түүнд давж үл чадах хязгааруудыг тогтоосон.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

5 Түүний өдрүүд тодорхойлогдсон хойно саруудынх тоо Тантай хамт. Та түүний хязгааруудыг тогтоодог бөгөөд тэрээр давж чаддаггүй аж.

Onani mutuwo Koperani




Иов 14:5
24 Mawu Ofanana  

Түүний мутарт алив амьд бүхний амь хийгээд Бүх хүн төрөлхтний амьсгал байдаг.


Хэрэв хүн үхвэл дахин тэрээр амилах уу? Зүтгэлийнхээ бүх өдөрт Халаа минь ирэх хүртэл би хүлээнэ.


Хэдхэн жил өнгөрөхөд л Эргэлтгүй замаар би явж одно.


Учир нь түүний саруудын тоо гүйцэхэд өөрийнхөө дараа тэрээр гэр орондоо яаж санаа тавих юм бэ?


Газар дэлхий дээр хүн хүнд үүрэгт хүчлэгдэж, Өдрүүд нь ч хөлсний хүний өдрүүд шиг бус уу?


Таныг нүүрээ нуухад тэд хямардаг. Амьсгалыг нь авахад тэд үхэж, Хөрс шороондоо буцдаг.


Газрыг бүрхэхээр тэднийг Дахин буцаж ирүүлэхгүйн тулд Та их усны хязгаарыг тогтоожээ.


Төрхөө олоогүй хөврөл байхад минь Таны нүд харж л байсан. Надад тогтоогдсон өдрүүд болоогүй байхад Бүгд номд тань бичигдсэн байжээ.


Цаг хугацаа минь Таны гарт байна. Дайснуудын минь гараас Хавчигсдаас минь Намайг авраач!


“Эзэн, миний эцэс хийгээд өдрүүдийн минь хэмжээг Надад мэдүүлээч Хэр доройгоо би мэдье!


Төрөх хийгээд үхэх цаг, Тариалах хийгээд тарьснаа хураах цаг,


Салхийг захирч, түүнийг барьж байлгах эрхтэй хүн нэг ч алга. Үхэх өдрөө ч хүн захирдаггүй биз дээ. Дайн тулааны үед аврал үгүй аж. Буруу нь буруутаа чөлөөлж эс чадна.


Тэгээд хаан хүссэнээ хийж, өөрийгөө аливаа бурхнаас илүү дээдлэн өргөмжилж, бурхдын Бурханы эсрэг доромжлолыг ярих болно. Уур хилэн зогсох хүртэл тэрээр амжилт олно. Учир нь тогтоогдсон нь биелэгдэх болно.


Газар дэлхийн бүх оршин суугч Юу ч биш гэж тооцогддог. Харин Тэрээр тэнгэрсийнхэнд ч, Газар дэлхийн суугчдад ч хүслээрээ үйлддэг. Хэн ч мутрыг нь хорьж чадахгүй, “Та юу үйлдэнэ вэ?” гэж асуух хүн нэг ч үгүй.


Утга нь: “Мене” гэдэг нь Бурхан хаанчлалын тань хоногийг тоолж, түүнийг дуусгасан.


Тэр шөнө Халдеин хаан Белшазар алагджээ.


Гэмт үйлдлийг дуусгаж, нүглийг эцэслэн хилэнцийг наманчилж мөнхийн зөвт байдлыг тогтоох, үзэгдэл ба эш үзүүллэгийг битүүмжлэх мөн ариунаас ариун газрыг тослохын тулд чиний ард түмэн хийгээд ариун хотын чинь төлөө далан “долоо хоног” тогтоогдсон юм.


харин Бурхан түүнд “Мунхаг чи, яг энэ шөнө амь чинь чамаас нэхэгдэх болно. Тэгвэл чиний бэлтгэснийг хэн эзэмших вэ?” гэж айлджээ.


Бурхан газрын цээжээр амьдруулахаар нэгнээс хүмүүн төрөлхтний үндэстэн бүрийг бүтээж, товлосон цаг хугацаа болон тэдний нутаглах хил хязгаарыг тогтоосон нь,


Хүн ганц удаа үхэж, дараа нь шүүгдэхээр товлогдсон шиг


амьд Нэгэн мөн. Би үхсэн байсан. Гэвч харагтун! Би үеийн үед амьд бөгөөд Надад үхлийн ба Үхэгсдийн орны түлхүүр бий.


Филаделфи дахь чуулганы тэнгэрэлчид бичигтүн. “Нээхэд нь хэн ч хаахгүй, хаахад нь хэн ч нээхгүй, Давидын түлхүүртэй, Ариун бөгөөд үнэн Нэгэн ийнхүү айлдаж байна.


Давид цааш нь —ЭЗЭН амьд! ЭЗЭН түүнийг заавал устгана эсвэл түүний үхэх өдөр ирнэ эсвэл тулалдаанд явж устгагдана.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa