25 Та хийсэж буй навчийг цочирдуулах уу? Эсвэл Та хатсан сүрлийг мөшгөх үү?
25 Та хийсэж буй навчийг айлгах уу? Эсвэл Та хатсан сүрлийг мөшгөх үү?
Та ийм нэгэн дээр мэлмийгээ тогтоох уу? Та намайг шүүлт уруу хамт авч явах уу?
Юунд та нар Бурханы адил намайг сүрдүүлж, Миний маханд цадахгүй байна вэ?
Тэд салхины өмнөх сүрэл мэт эсвэл шуурганд хийсэж үгүй болдог тарианы хальс мэт болох нь хэр олон бэ?
Үндэстнүүдийн дуу их усны шуугиан мэт нүргэлж байна. Харин Тэр тэднийг зэмлэхэд л Тэд алс хол зугтаж, Салхинд хийссэн уулан дахь хэвэг, Шуурганд хуйлрах хамхуул лугаа адил туугдах болно.
Та нараас үлдэгсдийн хувьд, Би дайснуудынх нь нутагт тэдний зүрхэнд доройтлыг авчрах болно. Навчны сэрчигнээ тэднийг элдэн хөөх бөгөөд хэн ч мөрдөөгүй байхад тэд илднээс зугтах мэтээр зугтаж унах болно.
Тэрээр шударга ёсыг ялалтад хүргэтэл Бяцарсан зэгсийг хугалахгүй, Бүдгэрсэн дэнг бөхөөхгүй.
Израилийн хаан хэний араас ирсэн бэ? Та хэнийг хөөн мөшгөж байна вэ? Энэ чинь үхсэн нохой эсвэл нэг бөөсний араас хөөсөнтэй адил.