24 Та юунд нүүрээ нууж, Намайг дайснаа гэж үзнэ вэ?
24 Та юунд Өөрийн нүүрийг нууж, намайг Өөрийн дайсан хэмээн үзнэ вэ?
Арслан мэт үүнийг өндийлгөвөл Та хариуд нь намайг агнаж, Та хүч чадалаа миний эсрэг дахин харуулах байсан.
Та гэрч нараа миний эсрэг сэргээж, Над уруу чиглэсэн уураа ихэсгэдэг. Зовлон зүдүүрийн цаана зовлон зүдүүр л надтай хамт байна.
Би Бурханд “Намайг бүү буруушаагаач. Та яагаад надтай тэмцээд байгаагаа надад мэдүүлээч” гэж хэлэх болно.
Түүний хилэн намайг тасчин ангуучилж, Тэр над уруу шүдээ хавирав. Өстнүүд минь нүдээ хурцлав.
Тэрээр бас хилэнгээ миний эсрэг ноцоож, Намайг дайсан шигээ үзсэн билээ.
Юунд та нар Бурханы адил намайг сүрдүүлж, Миний маханд цадахгүй байна вэ?
Харгис ханддаг болжээ, Та надад Хүчит мутраараа намайг хавчих юм.
Өөрийг минь сонсдог нэг ч гэсэн хүн байгаасай! Үзэгтүн, гарын тэмдгээрээ үүнийг би баталж байна. Төгс Хүчит Нэгэн надад хариулаг! Намайг буруутгагчийн шүүсэн баримт байсан ч болоосой,
Харагтун, Тэр л миний эсрэг далим олж, Хөөрхий намайг дайснаа гэж тооцдог.
ЭЗЭН, Та яагаад тэртээ хол зогсном бэ? Бэрх цагт Та яагаад нуугднам бэ?
ЭЗЭН, хэдий болтол юм бэ? Та намайг үүрд мартах юм уу? Хэдий болтол Та надаас Нүүрээ нуух юм бэ?
Юунд Та нүүрээ нууж, Зовлон зүдүүр, дарлагдлыг маань мартана вэ?
Сэтгэл маань шороон доор ортол Дорд болжээ. Гэдэс хэвлий маань газарт наалджээ.
Өө ЭЗЭН, Та юунд амийг минь хаяна вэ? Юунд Та надаас нүүрээ нууна вэ?
Иаковын гэрээс нүүрээ нууж байгаа ЭЗЭНийг би хүлээнэ. Би Түүнийг цөхрөлтгүй хайна.
Дайсан мэт болж, Израилийг ЭЗЭН залгив. Ордон болгоныг нь залгиж, Бэхлэлтүүдийг нь Тэрээр устгав. Охин Иудагийнх нь халаглал, харуусал улам нэмэгдэв.
Тэгээд Тэр айлдсан нь “Би тэднээс нүүрээ буруулна. Төгсгөл нь ямар байхыг Би харна. Учир нь тэд тэрслүү үеийнхэн, итгэлгүй хөвгүүд.
Түүнийг дайсан мэт бүү үз, харин ах дүүгийн хувьд сануул.
Самуел —ЭЗЭН танаас салж, таны дайсан болсон атал та юунд надаас асууж байна вэ?