19 Хэн надтай тэмцэлдэнэ вэ? Тийм аваас би дуугүй байж, үхье.
19 Хэн надтай тэмцэлдэх юм бэ? Тэгвэл би дуугүй байж, үхье.
Таны мутар надад хэлбэр дүрс оруулж, Намайг бүхэлд нь бүтээсэн атлаа Одоо эргээд Та намайг залгих гэж үү?
Өмнө минь дуугүй бай, өөрөө би ярья. Үүний дараа надад юу л болбол болог.
Зөвхөн хоёр зүйлийг л надад бүү хий, Тэгвэл би Таны нүүрнээс нуугдахгүй.
Миний эсрэг өөрсдийгөө дөвийлгөж, миний шившгийг надад нотолж байгаа бол
Хэлэх зүйл чамд байвал надад хариул. Чамайг зөвтгөхийг би хүсэж байгаа учир хэлэх зүйл байвал хэл.
Иймээс би амаа хамхихгүй. Сүнснийхээ шаналалд би ярьж, Сэтгэлийнхээ уй гашуу дотор би гомдоллох болно.
Юунд гэмт үйлдлийг минь эс өршөөж, Хилэнцийг минь эс зайлуулна вэ? Одоо би шороонд хэвтэх болно. Та намайг хайвч би байхгүй байна гэв.
Хэрэв хэн нэгэн Түүнтэй зөвийн тухайд маргахыг хүсвэл, Мянгаас ганц удаад ч Түүнд хариулж эс чадна.
Үзэгтүн, Надад тусалдаг Эзэн БУРХАН байна. Хэн Намайг яллах вэ? Харагтун, тэд бүгд хувцас адил хуучирч, Хивэн эрвээхэйд идүүлнэ.
Харин хэрэв “Би Түүнийг дурсахгүй, нэрээр нь дахин ярихгүй” гэвэл Энэ нь миний сэтгэл зүрхэн дотор Ясаар минь хаагдаж хүрээлэгдсэн Шатаж буй гал мэт болно. Би үүнийг дотроо хадгалвал ядарч, Би тэсвэрлэж чадахгүй болно.
Хэн Бурханы сонгосон хүмүүсийг буруутгах вэ? Бурхан бол зөвтгөгч Нэгэн мөн.