10 Хэрэв та нар нууцаар тал засдаг бол Тэр та нарыг гарцаагүй зэмлэнэ.
10 Хэрэв та нар нууцаар тал засдаг бол, Тэр та нарыг заавал залруулна.
Тиймээс ЭЗЭНээс эмээх сэтгэл та нарын дээр байх болтугай. Хийж буй зүйлдээ маш хянуур ханд. Учир нь бидний Бурхан ЭЗЭНтэй шүүлтэд шударга бус ба ялгаварлал, хээл хахууль авах нь байдаггүй юм гэв.
Та нар Түүнд тал засах уу? Та нар Бурханы төлөө хэрэг хэлэлцэх үү?
Хэнд ч би тал тохой татахгүй, бялдуучлахгүй.
Тэрээр ноёдын нүүрийг ч өргөдөггүй, Түүнчлэн баяныг ч ядуугаас илүүд үздэггүй. Учир нь тэд бүгд мутрынх нь бүтээл билээ.
Хэдий болтол та нар шударга бусаар шүүж, Буруутад нүүр тал засна вэ? Села
Харин та нар хүнийг алаг үзвэл, та нар нүгэл үйлдэж, хэрэгтэн мэт хуулиар яллагдах болно.