9 ЭЗЭНий мутар үүнийг хийсэн гэдгийг Энэ бүгдийн дунд хэн мэддэггүй юм бэ?
9 ЭЗЭНий мутар үүнийг хийсэн гэдгийг эдгээр бүгдийн дунд хэн мэддэггүй юм бэ?
Бурхан —Шунган шумбагч амьд биетээр уснууд цалгилтугай, бас шувууд газар дэлхий дээгүүр, тэнгэр огторгуйн мандалд нистүгэй! гэж айлдав.
Надад бас та нартай адил оюун ухаан бий. Надад та нараас дордох юм үгүй. Энэ мэтийг эс мэдэх хэн байна?
Эсвэл газар дэлхийтэй ярилц, Тэрээр чамд сургаг. Далайн загас чамд тунхаглаг.
Харагтун, нүд минь бүхнийг харж, Чих минь сонсож, үүнийг ойлгосон юм.
Гэсэн хэдий ч Тэр тэдний гэрүүдийг сайнаар дүүргэсэн билээ. Харин гэм буруутнуудын зөвлөгөө надаас хол байг!
Үүнийг ЭЗЭНий мутар хийж, Израилийн Ариун Нэгэн бүтээсэн гэдгийг Тэд харж, мэдэн тунгааж, ухаарах болой.
Аяа хаантан, Хамгийн Дээд Бурхан нь таны эцэг Небухаднезарт улс гүрэн, хэмжээлшгүй эрх мэдэл, сүр жавхлан, нэр алдрыг болон сүр хүчийг өгсөн.
Тиймээс одоо Бурхан минь, зарцынхаа залбирал, гуйлтыг сонсоод, Эзэн минь, Өөрийнхөө төлөө нүүрнийхээ гэрлийг Таны хоосорсон ариун газарт тусгаач.
Хотын захирагч хурсан олныг тайвшруулаад —Ефесчүүд ээ, тэнгэрээс унасан дүр, агуу Артемисийн сүмийн сахиул нь Ефес хот мөн гэдгийг мэдэхгүй хэн байгаа юм бэ?
Учир нь Түүнээс, Түүгээр, Түүнд бүх юм байна. Түүнд алдар нь үүрд байх болтугай. Амен.
Үгүйрүүлдэг бас баяжуулдаг нь ЭЗЭН, Дордуулдаг бас дээрдүүлдэг нь Тэр юм.