25 Тэд гэрэлгүй харанхуйд тэмтчин явдаг бөгөөд Тэднийг согтуу хүн мэт Тэр гуйвуулдаг юм.
25 Тэд гэрэлгүй харанхуйд тэмтчин явдаг бөгөөд Тэр тэднийг согтуу хүн мэт гуйвуулдаг аж.
гэрийн үүдэнд байсан хүмүүсийг том багагүй бүгдийг нь юу ч харахгүй болгосонд тэд гэрийн үүдийг олох гээд яджээ.
Түүний майхан дахь гэрэл харанхуйлж, түүн дээрх дэнлүү нь унтардаг юм.
Өдрөөр тэд харанхуйтай учирч, Үд дунд ч шөнө мэт тэмтэчдэг.
Тэд согтуу хүн шиг дороо эргэлдэн гуйвж, Оюун ухаан нь самуурав.
ЭЗЭН түүний дотор Самуурлын сүнсийг цутгав. Тэд Египетийн бүх үйлсийг нь Бөөлжсөндөө хутгалдан согтуу хүн гуйвдаг шиг Төөрөгдөлд оруулав.
Дэлхий архичин шиг гуйвж, Овоохой шиг дайвалзана. Учир нь гэмт үйлдэл нь улам хүнд болж байгаа тул тэр унаж, Дахин хэзээ ч үл босно.
Бид сохрууд мэт хана дагуу тэмтрэн Нүдгүй адил тэмтэчнэ. Үд дунд бид бүрэнхийд мэт бүдэрч, Амьд сэрүүний дунд хүүр мэт буюу.
Үзэгтүн, яг одоо Эзэний мутар чам дээр байна. Чи сохорч, хэсэг хугацаанд нар үзэхгүй гэв. Тэр даруй харанхуй, униар түүнийг бүчин авахад тэр хөтлөх хүн хайн тэмтчив.
Сохор хүн харанхуйд тэмтчихийн адил чи гэгээн цагаан өдөр ч тэмтчин, зам мөр чинь бүтэмжгүй, чи дандаа дарлагдан дээрэмдүүлж, хэн ч чамайг аврахгүй.
Харин ах дүүгээ үзэн ядагч нь харанхуй дотор байгаа бөгөөд харанхуй дотор алхаж, нүдийг нь харанхуй сохолсон тул хаашаа яваагаа ч үл мэднэ.