Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иов 12:14 - Ариун Библи 2013

14 Үзэгтүн, Тэрээр нураадаг бөгөөд Мөнөөх нь дахин босгогдохгүй. Тэрээр хүнийг хорьдог бөгөөд Суллагдах арга байдаггүй юм.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

14 Үзэгтүн, Тэрээр нураадаг бөгөөд тэр нь сэргээн босгогдож чаддаггүй. Тэрээр хүнийг шоронд хорьдог бөгөөд суллагдах арга байдаггүй аж.

Onani mutuwo Koperani




Иов 12:14
19 Mawu Ofanana  

Орсон болгон нь бие махбодтой бүхний эр эмүүд байв. Ноад Бурханы тушаасан ёсоор тэднийг бүхээгт орсонд ЭЗЭН араас нь хаажээ.


Хэрэв Тэр өнгөрөн явбал, Тэрээр хааж, чуулганыг цуглуулна. Хэн Түүнийг хориглож чадах вэ?


Бурхан намайг гажсан хүмүүсийн саварт зөнд нь орхиж, Гэм буруутнуудын гарт тушаав.


Тэр намайг тал бүрд сүйтгэж, би өнгөрөв. тэрээр найдварыг минь мод мэт үндсээр нь сугалан хаяв.


Тэрээр хүн бүрийн гарыг тамгалдаг нь Бүх хүнд ажилаа таниулахын тулд болой.


Бурханы бүтээлийг эргэцүүлэгтүн. Түүний муруйлгасныг хэн шулуун болгож чадах билээ?


“Би түүнийг зарааны эзэмшил, усны намаг болгож, устгагч шүүрээр цэвэрлэнэ” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.


Би мөрөн дээр нь Давидын гэрийн түлхүүрийг тавина. Түүнийг нээхэд хэн ч үл хаана, түүнийг хаахад хэн ч эс нээнэ.


Учир нь Та хотыг овоо, Бэхлэгдсэн хотыг балгас болгов. Харийнхны шилтгээн нь хот байхаа больж, Хэзээ ч дахин сэргээгдэхгүй.


Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Вавилоны өргөн хана хэрэм бүрэн гүйцэд нурж, Өндөр гулдан хаалганууд нь шатна. Тиймээс хүмүүс юу ч биш юмны төлөө ажиллаж Үндэстнүүд галын төлөө туйлдах болно.”


“Яг үүн шиг дээр нь Миний авчрах гэж байгаа гай гамшгаас болж Вавилон живээд, дахин босохгүй. Тэд сульдах болно” гэж хэл гэжээ. Эдгээр нь Иеремиагийн үгс юм.


Би чамайг нүцгэн хад болгоно. Чи тор тавих газар болно. Чамайг дахин босгохгүй. Учир нь ЭЗЭН Би айлдсан» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


Едом нь “Бид цохигдсон, гэвч бид эргэн ирж, балгаснуудыг босгоно” гэж хэлэвч түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Тэд босгож болно, харин Би нураах болно. Тэднийг гэм нүгэлт нутаг, ЭЗЭНий зэвүүцлийг мөнхөд авсан ард түмэн хэмээн дуудах болно.”


Учир нь бүгдэд өршөөлөө үзүүлэхийн тулд бүгдийг дуулгаваргүйдэлд Бурхан хорьжээ.


Филаделфи дахь чуулганы тэнгэрэлчид бичигтүн. “Нээхэд нь хэн ч хаахгүй, хаахад нь хэн ч нээхгүй, Давидын түлхүүртэй, Ариун бөгөөд үнэн Нэгэн ийнхүү айлдаж байна.


Өнөөдөр ЭЗЭН чамайг миний гарт өгнө. Би чамайг алаад, чиний толгойг биеэс чинь таслан авна. Өнөөдөр би филист цэргүүдийн хүүрийг огторгуйн шувууд, хээрийн араатанд өгнө. Бүх улс, Израильд Бурхан байна гэдгийг үүгээр мэдэх болно.


ЭЗЭН намайг чиний гарт тушаасан атал чи намайг алсангүй нь надад хичнээн сайныг үйлдсэнийг чинь өнөөдөр надад мэдүүллээ.


Тэгэхэд Абишаи, Давидад —Бурхан өнөөдөр таны дайсныг гарт тань өгчээ. Тийм учраас энэ жадаар түүнийг нэгмөсөн газарт хатгаж алахыг надад зөвшөөрнө үү. Би хоёр дахин хатгахгүй гэж хэлэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa