12 Мэргэн ухаан ахмад настангуудад, Ухаарал нь урт удаан амьдралд байдаг бус уу?
12 Мэргэн ухаан ахмад настангуудтай байдаг бөгөөд урт удаан амьдрал бол ухаарал юм.
Амьд байх үед нь эцэг Соломоных нь өмнө зогсдог байсан ахмадуудтай Рехобоам хаан зөвлөлдөн —Энэ ард түмэнд ямар хариу өг хэмээн та нар зөвлөх вэ? гэж асуув.
Өөрийн чинь эцгээс ч өндөр настай Үсэн буурал өтгөс бидэн дунд бий.
Тиймээс буз хүн Барахелын хүү Елиху өгүүлрүүн: —Би насаар залуу, та нар ахмад билээ. Тиймээс ч би зүрхшээж, та нарт бодолоо хэлэхээс хулчийж байлаа.
Тэгээд би “Олон өдөр элээсэн нь ярьж, Он жилүүд нь тэдэнд мэргэн ухааныг мэдүүлдэг” гэж бодож байлаа.
Өнгөрсөн үеийнхний талаар асууж, Өвөг дээдсийнх нь эрэлхийлж байсныг эргэцүүлж бод.