19 Түйвэргэх зүйлгүйгээр чи хэвтэнэ, Олон хүн чиний тааллыг эрнэ.
19 Үймүүлэх зүйлгүйгээр чи хэвтэхсэн бөгөөд олон хүн чиний тааллыг гуйх байсан.
Ийнхүү Иехошафатын хаанчлал амар амгалан байв. Учир нь түүний Бурхан бүх талаар түүнд амар жимрийг өгсөн юм.
Тэгээд, найдвар бий учраас чи итгэлтэй болж, Чи хамгаалагдан, аюулгүйгээр амрах болно.
Хайрладаг хүндээ Тэр нойрыг ч өгдөг атал Харин та нар эрт босож, оройттол суугаад, Зүтгэж олсон талхаа идэх нь Зүгээр л дэмий аж
Би амар амгалан хэвтэж, унтах болно. Аюулгүйгээр аж төрүүлэгч минь, ЭЗЭН, Зөвхөн Та билээ.
Тир охин бэлэгтэй ирнэ Тааллыг чинь ард түмний баячууд гуйна
Ноёдын ивээлийг олон хүн эрдэг. Бэлэг өгөгчид хүн бүр найз.
Хажуулах үедээ чи үл айх Хэвтэх үедээ ч зүүд нойр чинь сайхан байх.
Ароерын хотууд орхигдож, Мал сүргийн хэвтэр болно. Тэнд хэн ч тэднийг цочирдуулахгүй.
ЭЗЭН ингэж айлдаж байна. “Египетийн баялаг, Кушийн наймаа, Чацархаг хүмүүс сабечууд чам дээр ирж, чинийх болно. Тэд араас чинь явж, гинжтэйгээ ирж, чамд мөргөөд, «Үнэхээр Бурхан чамтай хамт байна. Өөр байхгүй. Өөр Бурхан байхгүй» гэцгээнэ.”
Чамайг зовоогчдын хөвгүүд чамд мэхийн ирж, Чамайг жигшигч бүхэн Хөлийн чинь уланд хүртэл доор мэхийнэ. Тэд чамайг ЭЗЭНий хот, Израилийн Ариун Нэгэний Сион гэж нэрлэнэ.
Тэд цаашид үндэстнүүдэд олз болохгүй, газрын араатнууд тэднийг залгихгүй. Харин тэд аюулгүй амьдарч, хэн ч тэднийг айн цочирдуулахгүй.
Би нутагт чинь амар тайвныг соёрхож, та нар хэвтэх бөгөөд хэн ч та нарыг цочирдуулахгүй. Би мөн аюулт араатнуудыг нутгаас чинь хөөн зайлуулах бөгөөд нутгаар чинь илд дайран өнгөрөхгүй.
Хүн бүр усан үзмийн ба инжрийн модныхоо дор сууна. Хэн ч тэднийг үл айлгана. Учир нь түг түмдийн ЭЗЭНий ам айлдав.
Израилийн үлдэгдэл ямар ч бурууг үйлдэхгүй, Ер худал ярихгүй. Тэдний аманд мэхлэгч хэл олдохгүй. Учир нь тэднийг чичрүүлэх хэн ч байхгүй бөгөөд Тэд хооллож, хэвтэх болно.
Үзэгтүн, иудей биш атлаа өөрсдийгөө иудей хэмээн худал яригч Сатаны синагогийнхныг Би ирүүлж, хөлийн чинь өмнө бөхийлгөж, Би чамайг хайрласан гэдгээ мэдүүлнэ.