12 Харин зэрлэг илжигний дудран хүн шиг болвол л Мунхаг хүн ухаан олох нь магад.
12 Учир нь хоосон хүн ухаанаар дутмаг бөгөөд хүн илжигний дудран мэт төрдөг юм.
Хүн гээч нь ариун байж чадах уу? Эмэгтэйгээс төрсөн хүмүүс Зөвт байж чадах уу?
Тэрээр хүнд хандан “Үзэгтүн, Эзэнээс эмээх нь мэргэн ухаан бөгөөд Нүгэл муугаас хол явах нь ухаарал юм” хэмээн айлдав гэлээ.
Тэрээр цэцдийг баширлал дээр нь барьж авдаг Зальтнуудын зөвлөгөө даруй хүчингүй болдог.
Өвс ногоотой байж хулан орилох уу? Өл тэжээлтэй байтлаа үхэр мөөрөх үү?
Хүн амьсгалтай адил бөгөөд Өдрүүд нь улирч буй сүүдэр шиг билээ.
Хилэнцийн улмаас Та Хүнийг зэмлэлээр гэсгээдэг Та түүний сайхныг Хивэн эрвээхэй адил цөлмөнө. Үнэхээр хүн бүхэн Зүгээр л нэг амьсгал буюу. Села
Харагтун, Та өдрүүдийг минь Алгын чинээхэн болгосон, Амьдралын минь хугацаа Таны өмнө юу ч биш. Үнэндээ хүн бүр хамгийн сайн үедээ ч Зүгээр л нэг амьсгал буюу. Села
Харагтун, хилэнц дунд би төрж, Нүгэл дотор эх минь намайг олж тээсэн.
Би тэнэг, ухвар мөчид байж Таны өмнө би адгуус адил байжээ.
Бодлогогүй хүн үүнийг мэдэхгүй, Тэнэг хүн түүнийг ухаарахгүй.
Номлогч, “Хоосноос хоосон агаад хоосны хоосон, Бүгд хоосон ажээ” гэнэ.
Иймээс зүрхний гунигаа гээж, бие махбодын шаналлаас зайлж явагтун. Учир нь хүүхэд нас, эрч хүч гэдэг хоосон аж.
“Хүн гэгч өөрсдөө адгуус юм гэдгээ танихуйцаар тэднийг Бурхан туршаасай” гэж хүмүүний хөвгүүдийн талаар би өөртөө хэлэв.
Эзгүй цөлд дасаж, орооны үедээ салхи үнэрлэн давхих зэрлэг эм илжиг мэт юм. Хэн түүний хүслийг тогтоон барих вэ? Өөрсдийгөө цуцаан түүнийг хайгч үгүй агаад Сард нь түүнийг тэд хялбар олох бус уу.
Өөрсдийгөө мэргэн гэж хэлдэг атлаа тэд мунхаг болсон бөгөөд
Өөр хоорондоо нэг санаатай байцгаа. Ухаан бодолдоо ч бүү ихэрх. Харин төлөв даруу байхыг эрхэмлэ. Өөрөө өөрийгөө ухаалаг бүү болго.
Тэдний дунд бид ч бас бүгдээрээ урьд нь махбод болон оюун бодлын хүслүүдээ өөгшүүлэн махбодынхоо хүсэл тачаалуудаар амьдарч байв. Мөн төрөлх байдлаараа бусдын адил уур хилэнг нь хүртэх хүүхдүүд байсан ч
Хоосон хүн ээ, харин чи үйлсгүй итгэл нь ашиггүй гэдгийг хүлээн зөвшөөрөхийг хүсэж байна уу?