9 Намайг шавар мэт бүтээснээ одоо Та санаач. Намайг буцаагаад Та шороо болгох гэж үү?
9 Та намайг шавар мэт бүтээснээ одоо санаач. Та намайг буцаагаад шороо болгох байсан гэж үү?
Тэгэхэд ЭЗЭН Бурхан газрын шорооноос хүнийг урлаад, амин амьсгалыг хамраар нь үлээж оруулахад хүн амьд биет болжээ.
Чи газар шороондоо буцталаа Духныхаа хөлсийг дуслуулан байж хоолоо олж иднэ. Учир нь чамайг газар шорооноос авсан. Чи тоос шороо тул тоос шороондоо буцна гэжээ.
Та намайг сүү адил юүлж, Бяслаг адил барьцалдуулж,
Нүхийг “Эцэгээ” Өтийг “Ээж, эгчээ” гэвэл
Үзэгтүн, Бурханд би чамтай адил билээ Бас л адилхан шаврын өөдөснөөс бүтээгдсэн билээ.
Тэгэхэд махбод бүхэн үхэж, эргээд шороо болдог.
Шавар сууцанд амьдардаг, Суурь үндэс нь шороо тоосонд байдаг, Хивэн эрвээхэй адил бяцлагддаг хүмүүст Тэр яаж найдах юм!
Юунд гэмт үйлдлийг минь эс өршөөж, Хилэнцийг минь эс зайлуулна вэ? Одоо би шороонд хэвтэх болно. Та намайг хайвч би байхгүй байна гэв.
Амьдрал минь нэгэн амьсгал гэдгийг санаач. Нүд минь дахин сайныг үзэхгүй.
Учир нь хэлбэр дүрсийг маань Тэрээр мэддэг. Биднийг тоос шороо гэдгийг санаж байдаг.
Таныг нүүрээ нуухад тэд хямардаг. Амьсгалыг нь авахад тэд үхэж, Хөрс шороондоо буцдаг.
Аяа ЭЗЭН, ард түмэндээ өгсөн таалал дотроо Намайг санаач. Авралтайгаа над дээр айлчлаач.
Хүч минь шаазангийн хэлтэрхий шиг хатаж, Хэл минь түүшиндээ наалдав Та намайг үхлийн шороонд тавьжээ.
Шаналал, зовлон зүдүүрийг минь харж, Нүгэл бүхнийг минь уучлаач!
Учир нь тэд махбод төдий, Нэг өнгөрөөд эргэн ирдэггүй салхи болохыг нь Тэрээр санасан билээ.
Амьдралын минь хугацааг санаач! Та хүний хөвгүүдийг юунд дэмий хуурмаг бүтээгээ вэ!
Та хүнийг тоос шороонд нь буцаан Айлдахдаа “Хүний хүүхдүүд ээ, буцагтун” хэмээнэ.
Тэгээд тоос нь урьд байсан газар шороондоо буцаж, амь амьсгаа нь үүнийг өгсөн Бурхандаа буцах ажээ.
Бүтээгчтэйгээ маргалдагч газрын савнуудын шавар сав хөөрхий еэ! Шавар нь ваарчиндаа «Чи юу хийж байна вэ?» Бүтээл чинь «Тэр гаргүй юм байна» гэж хэлэх үү?
Таны нэрийг дуудан Танаас зуурахаар босож өндийх хэн ч алга. Учир нь хилэнцээс минь болж Та биднээс нүүрээ нууж, биднийг залгив.
Гэвч эдүгээ ЭЗЭН, Та Эцэг маань, Бид шавар, Та бидний урлаачин, Бид бүгд Таны мутрын бүтээл.
“Израилийн гэр ээ, энэ ваарчинтай адил Би та нарыг мөн ингэж чадахгүй гэж үү?” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Үзэгтүн, ваарчны гар дахь шавартай адил, Израилийн гэр ээ, та нар Миний мутарт мөн тийм билээ.
Нэг л зуурмагны шавраар хүндэтгэлийн нэг сав, ердийн хэрэглээний өөр нэг савыг хийхийн тулд ваарчин шаврынхаа дээр эрх мэдэлгүй гэж үү?
Хүчний давамгайлал нь биднийх биш, харин Бурханых гэдгийг харуулахын тулд бид энэхүү эрдэнэсийг шавар савнуудад тээдэг.