Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иов 10:8 - Ариун Библи 2013

8 Таны мутар надад хэлбэр дүрс оруулж, Намайг бүхэлд нь бүтээсэн атлаа Одоо эргээд Та намайг залгих гэж үү?

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

8 Таны мутар надад хэлбэр дүрс оруулж, намайг бүхэлд нь бүтээсэн байтал Та намайг устгах байсан гэж үү?

Onani mutuwo Koperani




Иов 10:8
14 Mawu Ofanana  

Гарынхаа хүч хөдөлмөрийг нухчин хэрэгсэхгүй болгож, Гэм буруутнуудын хуйвалдааныг таашаан үзэх нь Таны хувьд үнэхээр зөв хэрэг юм уу?


Хэн надтай тэмцэлдэнэ вэ? Тийм аваас би дуугүй байж, үхье.


Үхэлтэй намайг золгуулж, амьд бүхний уулзах гэрт аваачихыг чинь би мэдэж байна.


Учир нь Тэр намайг шуургаар довтолж, Шалтгаангүйгээр шархнуудыг минь олшруулав.


Энэ бүгд нэг бус уу. Иймээс би “Тэрээр өөлөх өөгүйг ч, гэм буруутанг ч устгадаг” гэж хэлдэг.


ЭЗЭН болбоос Бурхан гэдгийг мэдтүгэй! Биднийг бүтээсэн нь Тэр бөгөөд бид өөрсдөө бус аа. Бид Түүний ард түмэн, Түүний бэлчээрийн хонин сүрэг.


Таны мутар намайг урлан бүтээсэн юм. Тушаалуудаа надад сургахын тулд намайг ухааруулж өгөөч.


ЭЗЭН миний төлөө гүйцэлдүүлнэ. Аяа ЭЗЭН, хайр энэрэл тань мөнхийн юм. Мутрынхаа бүтээлүүдийг бүү орхиоч.


Намайг нууц дотор бүрэлдэж, Газрын гүнд урнаар шаглагдаж байхад ч Яс минь Танаас нууцлагдаагүй.


Төрхөө олоогүй хөврөл байхад минь Таны нүд харж л байсан. Надад тогтоогдсон өдрүүд болоогүй байхад Бүгд номд тань бичигдсэн байжээ.


Тэд бүгдийн зүрхийг бүтээсэн Тэр агаад Тэд бүгдийн үйлсийг Тэр анхаарах болой.


Миний нэрээр дуудагдсан хүн бүрийг авчрагтун. Учир нь Би түүнийг алдрынхаа төлөө бүтээж, хэлбэржүүлж, хийсэн гэж айлдана»” гэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa