Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иов 10:7 - Ариун Библи 2013

7 Намайг буруугүй гэдгийг Та мэддэг ч гэсэн Таны мутраас мултрах аврал алга.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

7 Таны мэдлэгийн ёсоор бол би үнэндээ гэмтэй бус юм. Гэвч Таны мутраас гарах аврал алга.

Onani mutuwo Koperani




Иов 10:7
35 Mawu Ofanana  

Хэрэв би бурууг үйлдсэн бол, би золгүй еэ! Хэрэв би шударга зөв бол Толгойгоо өндийлгөж чадахгүй. Учир нь би ичгүүрээр дүүрсэн, Зовлон зүдүүрийг минь хараач.


Учир нь чи “Миний сургаал цэвэр бөгөөд би Бурханы нүдэнд цэвэр билээ” гэсэн.


Хар, би өөрийн хэргийг бэлтгэсэн юм. Зөвдөнө гэдгээ би мэдэж байна.


Гэвч Тэр миний замыг мэддэг. Тэр намайг шалгасан бөгөөд би алт мэт урагш гарч ирнэ.


Түүний замаар хөл минь бат замнаж Түүний замыг би сахиж, хажуу тийш хазайсангүй.


Учир нь тэр өршөөлгүйгээр түүн уруу дайрахад Тэр хүн зугтахыг бодно.


Бурхан миний эсрэг босох аваас би хэрхэх билээ? Тэр намайг дэнсэлсэн бол би Түүнд юу гэж хариулах билээ?


Өөрийг минь сонсдог нэг ч гэсэн хүн байгаасай! Үзэгтүн, гарын тэмдгээрээ үүнийг би баталж байна. Төгс Хүчит Нэгэн надад хариулаг! Намайг буруутгагчийн шүүсэн баримт байсан ч болоосой,


Зөв шударга жингээр жинлэ, намайг Хоёргүй үнэнчийг минь Бурхан мэдэх болно.


Ингээд Иов өөрийн нүдэнд зөвт байсан тул өнөөх гурван хүн түүнд хариу өчихөө больжээ.


“Би цэвэр, гэмт үйлдэлгүй, Би гэм халгүй, дотор минь хилэнц алга.


Шүүлт шийдвэрийг минь чи үнэхээр няцаах уу? Өөрөө зөвтгөгдөхийн тулд Намайг чи буруутгах уу?


ЭЗЭН эдгээр үгийг Иовд айлдсаны дараа, ЭЗЭН теман хүн Елифазд —Та нар Миний тухай зарц Иов шиг минь зөвийг яриагүй тул Миний уур хилэн чиний эсрэг ба хоёр найзын чинь эсрэг дүрэлзэж байна.


Тэрээр шүүрэн авахад Хэн Түүнийг саатуулж чадах вэ? Хэн Түүнд “Та юу хийж байна вэ?” гэж хэлж чадах байсан бэ?


Би гэм буруугүй. Амь голоо үл бодов, би Амьдрал юугаа жигшив, би


Энэ бүгд нэг бус уу. Иймээс би “Тэрээр өөлөх өөгүйг ч, гэм буруутанг ч устгадаг” гэж хэлдэг.


Зөвтийн замыг ЭЗЭН мэдмүй Буруутын зам сөнөж мөхмүй.


Та зүрхийг минь шалгажээ Та шөнө айлчилжээ. Та намайг сорьсон бөгөөд Та юу ч олоогүй Би амаараа гэм нүгэл хийхгүй гэж шийдсэн.


Бурханыг мартагч нар аа, ухаарагтун, Эс бөгөөс Би тасчин хаяна. Та нарыг аврах хүн үгүй.


Бурхан ЭЗЭН минь, хэрэв би үүнийг хийсэн бол, Хэрэв гарт минь гэм нүгэл байгаа бол,


Өдрүүд эхлэхээс авахуулан Би Тэр юм. Мутраас минь аварч чадах хэн ч байхгүй. Би үйлдвэл хэн буцааж чадах вэ?”


Та нар одоо бүрээ, лимбэ, ятга, хуур, босоо ятга, баг бишгүүр хийгээд бүх төрлийн хөгжмийн дууг сонсмогц миний бүтээсэн хөрөгт мөргөхөд бэлэн байвал сайн сан. Харин та нар мөргөхгүй аваас дүрэлзсэн галтай зууханд тэр даруй хаягдана. Миний гараас та нарыг аварч чадах бурхан хэн сэн билээ? гэв.


Тэгээд Би амрагуудынх нь нүдэн дээр Ичгүүрт явдлыг нь ил гаргахад Хэн ч түүнийг мутраас минь аврахгүй.


Учир нь Би Ефраимын хувьд арслан мэт, Иудагийн гэрийн хувьд залуу арслан мэт байх болно. Би Өөрөө тасчин урж явна. Намайг авч явахад хэн ч аварч эс чадна.


Есүс түүнд гурав дахь удаагаа —Иоханы Симон оо, чи Намайг хайрладаг уу? гэв. “Чи Намайг хайрладаг уу?” гэж Тэрээр гурвантаа асуусан учир Петр гуниглав. Тэр —Эзэн, Та бүх юмсыг мэддэг. Танд хайртайг минь Та мэднэ гэв. [Есүс] түүнд —Хоньдыг минь тэжээ.


Тэгээд ч бид энэ хорвоод, ялангуяа та нарын дунд биеэ авч явахдаа Бурханы ариун чанар хийгээд чин сэтгэл дотор, махбодын мэргэн ухаанаар бус, харин Бурханы нигүүлсэлд байв. Энэ нь бидний мөс чанарын гэрчлэл буюу сайрхал маань байж болох юм.


Намайг, Намайг Тэр гэдгийг одоо мэдэж ав! Надаас өөр ямар ч бурхан байхгүй! Үхүүлж, амьдруулагч нь Би билээ. Шархдуулж, эдгээгч нь Би билээ. Миний мутраас аварч чадах хэн ч байхгүй!


Итгэгч та нарт бид хэрхэн ариун, зөв, гэм зэмгүй хандсаны гэрч нь та нар ба Бурхан билээ.


Бурхдын Бурхан ЭЗЭН, Бурхдын Бурхан ЭЗЭН! Та мэднэ. Мөн Израиль ч өөрөө мэдэг. Хэрэв энэ нь тэрслэл юмуу ЭЗЭНий эсрэг шударга бус явдал байсан бол Эзэн энэ өдөр биднийг бүү авраг.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa