Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иов 10:3 - Ариун Библи 2013

3 Гарынхаа хүч хөдөлмөрийг нухчин хэрэгсэхгүй болгож, Гэм буруутнуудын хуйвалдааныг таашаан үзэх нь Таны хувьд үнэхээр зөв хэрэг юм уу?

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

3 Өөрийн гарын хөдөлмөрийг дарлан, хэрэгсэхгүй болгож, хорон муу хүмүүсийн хуйвалдаануудыг таашаан үзэх нь Таны хувьд үнэхээр зөв хэрэг юм уу?

Onani mutuwo Koperani




Иов 10:3
27 Mawu Ofanana  

Таны мутар надад хэлбэр дүрс оруулж, Намайг бүхэлд нь бүтээсэн атлаа Одоо эргээд Та намайг залгих гэж үү?


Та дуудах бөгөөд Танд би хариулна. Та мутрынхаа бүтээл уруу тэмүүлэх болно.


Бурханы эсрэг уураа чи эргүүлж, Амнаасаа ийм үгсийг гаргахад хүргэнэ вэ?


Бурхан намайг гажсан хүмүүсийн саварт зөнд нь орхиж, Гэм буруутнуудын гарт тушаав.


Бурхан намайг буруутгасныг Бурханы тор эргэн тойронд минь татагдсаныг мэдтүгэй.


Харагтун, дэвжил бадрал нь тэдний амжилт бус уу? Тийм гэм буруутнуудын төлөвлөгөө миний хувьд жигшүүртэй!


Гэсэн хэдий ч Тэр тэдний гэрүүдийг сайнаар дүүргэсэн билээ. Харин гэм буруутнуудын зөвлөгөө надаас хол байг!


—Эдлэх эрхийг минь хорьсоор байгаа Бурхан болоод сэтгэлийг минь гашуудуулсан Төгс Хүчит Нэгэн амьд!


Харгис ханддаг болжээ, Та надад Хүчит мутраараа намайг хавчих юм.


Хэвлий дотор намайг бүтээсэн Тэр, тэднийг ч бас тэгсэн бус уу? хэвлий дотроо хэлбэр адилхан бүрэлдсэн бус уу?


Намайг Бурханы Сүнс бүтээсэн бөгөөд Надад амийг Төгс Хүчит Нэгэний амьсгал өгдөг билээ.


—Өөнтөгч нэгэн Төгс Хүчит Нэгэнтэй тэмцэлдэх үү? Хэн Бурхантай зарга шүүнэ тэр хариулах учиртай гэв.


Шүүлт шийдвэрийг минь чи үнэхээр няцаах уу? Өөрөө зөвтгөгдөхийн тулд Намайг чи буруутгах уу?


Харагтун, өөлөх өөгүйг Бурхан үнэхээр үл орхино, Ёр мууг үйлдэгчдийн гарыг Тэрээр эс дэмжинэ.


Энэ бүгд нэг бус уу. Иймээс би “Тэрээр өөлөх өөгүйг ч, гэм буруутанг ч устгадаг” гэж хэлдэг.


Газар дэлхий буруутуудын гарт өгөгдсөн юм. Тэрээр шүүгч нарынх нь нүүрийг бүтээдэг. Хэрэв Тэр л биш бол Өөр хэн байх билээ?


ЭЗЭН болбоос Бурхан гэдгийг мэдтүгэй! Биднийг бүтээсэн нь Тэр бөгөөд бид өөрсдөө бус аа. Бид Түүний ард түмэн, Түүний бэлчээрийн хонин сүрэг.


ЭЗЭН миний төлөө гүйцэлдүүлнэ. Аяа ЭЗЭН, хайр энэрэл тань мөнхийн юм. Мутрынхаа бүтээлүүдийг бүү орхиоч.


Учир нь гачигдагсдыг ЭЗЭН сонсдог бөгөөд Хоригдлуудаа жигшдэггүй.


Гэвч эдүгээ ЭЗЭН, Та Эцэг маань, Бид шавар, Та бидний урлаачин, Бид бүгд Таны мутрын бүтээл.


Тиймээс Бурханы хүслийн дагуу зовогсод нь зөвийг үйлдэхдээ амиа итгэмжит Бүтээгчид даатгаг.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa