21 Харанхуйн ба үхлийн харанхуйн орон уруу Хэзээ ч эргэж ирэхгүй явахаас минь өмнө орхиоч!
21 харанхуйн болон гүн сүүдрийн орон уруу явахаасаа өмнө. Би буцаж ирэхгүй билээ.
Гэтэл одоо тэр өөд болчихлоо. Би юунд мацаг барих ёстой билээ? Би түүнийг дахин эргүүлж авчирч чадах бил үү? Би өөрөө түүн дээр очих болно. Харин тэр над дээр эргэж ирэхгүй гэв.
Учир нь бид үхнэ, үхэх нь гарцаагүй бөгөөд газарт асгараад, дахин цуглуулах аргагүй устай адил юм. Гэлээ ч Бурхан амь тасалдаггүй, харин хөөгдсөн нэгнээ Өөрөөсөө хөөн зайлуулахгүйн тулд арга замуудыг төлөвлөдөг.
Тэр нь харанхуй мэт үхлийн харанхуй, Эмх цэгцгүй гүн сүүдрийн орон бөгөөд Гэрэл нь ч тэнд харанхуй мэт билээ гэв.
Хэдхэн жил өнгөрөхөд л Эргэлтгүй замаар би явж одно.
Хэрэв би Үхэгсдийн орныг гэрээ гэж харвал, Хэрэв би өөрийнхөө орыг харанхуйд засвал
Учир нь би анир ч үгүй хэвтээд, Амран нойрсож байх байсан сан.
Харанхуй ба үхлийн харанхуй түүнийг залгиг. Үүл түүнийг бүрхэг. Өдөр харанхуй болж түгшүүлэг.
Ёс бусыг үйлдэгчид нуугдаж болохоор тийм харанхуй, үхлийн харанхуй байдаггүй билээ.
Үхлийн үүд хаалга чамд илэрхийлэгдэж байсан уу? Үхлийн харанхуйн хаалгуудыг чи харсан уу?
Үхлийн харанхуйн хөндийг туулсан ч Хор муугаас би үл айна. Та надтай хамт агаад Тайвшруулал минь Таны саваа, Таны таяг билээ.
Намайг одож, алга болохоос өмнө Намайг дахин баярлаг хэмээн Надаас Та харцаа салгаач!”
Үнэ хүндтэй ч үл ухаарах хүмүүн Үхэж мөхөх адгуус адил.
Харин ЭЗЭН, би тусламж гуйн Тан уруу хашхирна. Өглөөд залбирал минь Таны өмнө ирэг.
Та намайг хамгийн гүнзгий нүхэнд, Харанхуй газруудад, гүнд тавив.
Он жилийн уртад амьдрах аваас бүгдэд нь хөгжилтэй байг. Мөн олон арваараа тохиолдох бараан өдрүүдийг ч бас бүү умартаг. Ирж буй бүхэн хоосон.
Гар чинь юуг хийхээр тэмүүлнэ, түүнийг бүхий л чадлаараа хийгтүн. Учир нь чиний очих Үхэгсдийн оронд мэргэн ухаан, ажил үйлс, бодох сэтгэх гэдэг нь байхгүй.
“Би амьдын газарт ЭЗЭНийг, ЭЗЭНийг харахгүй. Би ертөнцийн оршин суугчдын дунд Хүмүүнийг дахин харахгүй” гэж би хэлсэн.
Тэд «Биднийг Египет нутгаас гаргаж, Цөлөөр, хагссан болон ан цав бүхий газраар, Хэний ч хөндлөн гарч үзээгүй, Хэний ч оршин амьдарч байгаагүй Ган гачиг бүхий мөн үхлийн харанхуйн газраар Биднийг хөтлөн удирдсан ЭЗЭН хаана байна вэ?» гэж асуусангүй.