13 Гэсэн ч эдгээр зүйлийг Та зүрхэндээ нуужээ. Тэр нь Таны дотор байгааг би мэднэ.
13 Гэтэл эдгээр зүйлсийг Та Өөрийн зүрхэнд хадгалжээ. Тэр зүйл Таны дотор байгааг би мэднэ.
Хэрэв би нүгэл үйлдвэл, Та намайг ажиглан хараад, Хилэнцээс минь болж намайг эс зөвтгөх байсан.
Гэвч ганцаар зогсогч Түүнийг хэн саатуулах вэ? Сэтгэлдээ хүссэнээ Тэрээр үйлддэг билээ.
Надад товлогдсон зүйлсээ Тэр хэрэгжүүлдэг бөгөөд Үүнээс гадна олон зүйл Түүний санаанд буй.
Тэрээр зүүн талд ажиллахад би үзэж чаддаггүй. Тэрээр баруун тал уруу эргэхэд би Түүнийг харж чаддаггүй.
Израилийн Бурхан, Аврагч минь, Үнэхээр Та Өөрийгөө нууцалдаг Бурхан юм.
Би гэрлийг бий болгон Харанхуйг бүтээж, Амар тайвныг гүйцэтгэн, Гай гамшгийг ч бүтээдэг. Энэ бүгдийг хийдэг Би ЭЗЭН.
Эзэн л тушаагаагүйсэн бол хэн хэлээд л хэрэгжүүлчихдэг билээ?
Аяа, Бурханы мэргэн ухаан болон мэдлэгийн баялаг нь юутай гүн бэ! Түүний шүүлтүүд нь ямар ойлгож баршгүй, Түүний замууд нь ямар олж илрүүлшгүй вэ?
Бидний Эзэн Христ Есүсийн дотор үйлдсэн мөнхийн зорилгын дагуу Тэр ингэсэн ажээ.
Намайг, Намайг Тэр гэдгийг одоо мэдэж ав! Надаас өөр ямар ч бурхан байхгүй! Үхүүлж, амьдруулагч нь Би билээ. Шархдуулж, эдгээгч нь Би билээ. Миний мутраас аварч чадах хэн ч байхгүй!