20 Тэгэхэд Иов босож, нөмрөгөө урж, толгойн үсээ хусуулан газар унаж мөргөхдөө:
20 Тэгэхэд Иов босож, нөмрөгөө урж, толгойн үсээ хусуулан, газар унаж мөргөв.
Реубен тэр нүхэн дээр буцаж ирвэл, хараач, Иосеф нүхэнд алга. Тэрээр хувцас хунараа тасар татан
Иаков хувцас хунараа урж тастаад, бүдүүн таараар ууц нуруугаа ороож, хүүгийнхээ төлөө олон хоног гашуудан гашуудсаар байлаа.
Елиша үүнийг хараад —Эцэг минь, эцэг минь, Израилийн тэрэг ба морьтон минь! гэж хашхирав. Тэрээр Елиаг дахин харсангүй. Тэгээд тэр өөрийнхөө хувцсыг зууран хоёр хэсэг болгон урав.
Гал доош буун ирж, ЭЗЭНий сүр жавхлан өргөөний дээр залрахыг үзээд Израилийн хөвгүүд бүгд чулуун зам дээр нүүрээ газар хүргэн сөхөрч мөргөөд ЭЗЭНд талархал өргөн —Тэрээр сайн бөгөөд Түүний хайр энэрэл үүрдийнх гэцгээв.
Энэ явдлын тухай би сонсоод хувцас, нөмрөгөө урж, толгой, сахлынхаа үсийг зулгаан балмагдаж суув.
харагтун, цөлийн цаанаас их салхи дэгдэн босож, байшингийн дөрвөн буланг цохисонд, байшин нь залуусын дээрээс нурж, тэд үхэв. Ганц би зугтаж, танд хэлэхээр ирлээ гэв.
Тэд алсаас харцаа өргөн, түүнийг хараад таниагүй тул дуугаа өндөрсгөн уйлалдав. Тэд цөм нөмрөгөө урж, толгой дээгүүрээ тэнгэр өөд шороо цацав.
Тэгэхэд ард түмэн итгэжээ. ЭЗЭН Израилийн хөвгүүдийг анхаарч, тэдний зовлон зүдүүрийг харсныг тэд сонсоод, доор бөхийн мөргөлөө.
Үсээ тайрч хаяад, Нүцгэн дов толгод дээр гашууд. Учир нь Түүний хилэнг өдөөсөн энэ үеийнхнийг ЭЗЭН голж, орхисон.”
Та нар хувцсаа биш, Харин зүрхээ урж тасчигтун” Бурхан ЭЗЭНдээ эргэгтүн. Учир нь Тэрээр нигүүлсэнгүй, өршөөнгүй, Уурлахдаа удаан, хайр энэрлээр бялхам, Шийтгэхдээ зөөлөрдөг.
Тэр жаахан цааш яваад, нүүрээрээ унаж —Эцэг минь, болж өгвөл Надаас энэ аягыг өнгөрүүлээч. Гэвч Миний хүслээр биш, харин Таныхаар болог гэж залбирлаа.
Би ЭЗЭНий өмнө урьдынх шигээ дөчин өдөр, дөчин шөнө түрүүлгээ харан хэвтэж, талх ч идээгүй, ус ч уугаагүй нь та нар ЭЗЭНий мэлмийд ёрын муу зүйлийг хийж, Түүний уур хилэнг өдөөсөн бүх нүглийн чинь учир билээ.
Тэгээд Иошуа хувцсаа уран, үдэш хүртэл ЭЗЭНий авдрын өмнө нүүрээрээ газарт унав. Израилийн ахмадууд ч бас унацгаав. Иошуа тэдэнтэй хамт толгой дээрээ шороо цацлан байв.
Иймд Бурханы хүчирхэг мутрын дор өөрсдийгөө даруу байлга. Тэгвэл Бурхан зохистой цагт та нарыг өргөмжилнө.