Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иошуа 9:17 - Ариун Библи 2013

17 Дараа нь Израилийн хөвгүүд хөдөлж, тэдний хот болох Гибеон, Хефира, Беерот, мөн Кириат-иеаримд гурав дахь өдрөө хүрч ирэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

17 Дараа нь Израилийн хөвгүүд хөдөлж, Гибеон, Хефира, Беерот, мөн Кириат-иеарим зэрэг хотууд уруугаа гурав дахь өдрөө хүрч ирэв.

Onani mutuwo Koperani




Иошуа 9:17
24 Mawu Ofanana  

Саулын хүүд дээрэмчний хоёр толгойлогч байв. Нэгнийх нь нэр Баана, нөгөөгийнх нь нэр Рехаб бөгөөд хоёулаа бениамин хөвгүүдээс гаралтай, беерот хүн Риммоны хөвгүүд байв. (Учир нь Бееротыг ч бас Бениамины нэгэн хэсэг гэж үздэг байв.


мөнөөх гучийн тэргүүлэгч, тэдний дунд хүчирхэг эр болох Гибеоны хүн Ишмаиа, тэгээд Иеремиа, Иахазиел, Иоханан, гедера хүн болох Иозабад,


Эд Калебын хөвгүүд байсан юм. Ефратагийн ууган хүү Хурын хөвгүүд нь Кириат-иеаримын эцэг Шобал,


Кириат-иеаримын эцэг Шобалын хөвгүүд нь Харое, Хази манахатчуудын хагас бөгөөд


Кириат-иеаримын ургууд болох итри, пут, шумат, мишраичууд билээ. Эдгээрээс зоратчууд, ештоалчууд бий болсон юм.


Учир нь цөлд Мосегийн хийсэн ЭЗЭНий асар болон шатаалт тахилын ширээ тэр үед Гибеон дахь мөргөлийн өндөрлөг дээр байсан билээ.


Кириат-арим, Хефира болон Бееротын хөвгүүд долоон зуун дөчин гурав,


Кириат-иеарим, Хефира ба Бееротын эрчүүд долоон зуун дөчин гурав,


Түүнчлэн ЭЗЭНий нэрээр эш үзүүлж байсан, Кириат-иеаримын Шемаиагийн хүү Уриа хэмээгч хүн бас байсан агаад тэрээр энэ хот болон энэ нутгийн эсрэг Иеремиагийнхтай төстэй үгсээр эш үзүүлж байв.


тэр ихэд айн түгшив. Учир нь Гибеон бол хаан хотуудын адил агуу том хот бөгөөд Аигаас ч том, бүх эрчүүд нь ч хүчирхэг байсан юм.


Кириат-баал (энэ нь Кириат-иеарим) Рабба гэсэн хоёр хот нь тосгодынхоо хамт байв.


Тэндээсээ уг хилийн шугам нь Нефтоагийн усны эх булаг уруу мушгирч, Ефрон уулын хотууд хүртэл үргэлжлэн, Баала уруу (энэ нь Кириат-иеарим) эргэв.


Эндээсээ уг хил Бет-хороны өмнө зүгт орших уулаар дамжин баруун талаар нь өмнө зүгт эргэн, Иудагийн хөвгүүдийн хот Кириат-баалд (энэ нь Кириат-иеарим) ирээд төгсөж байв. Энэ нь баруун тал нь байлаа.


Өмнөд тал нь Кириат-иеаримын баруун захаас эхлэн Нефтоагийн ус булгийг хүртэл баруун тийш явсан байлаа.


Тэдэнтэй гэрээ байгуулснаас хойш гурав хоногийн дараа тэд өөрсдийнх нь нутагт амьдарч буй хөрш үндэстэн болохыг израильчууд сонсов.


Хотол түмний удирдагчид Израилийн Бурхан ЭЗЭНээр тэдэнд тангарагласан учир Израилийн хөвгүүд тэднийг цохисонгүй. Хотол түмэн бүхэлдээ удирдагчдын эсрэг дургүйлхэн бувтналдав.


Иерихо болон Аиг Иошуа хэрхсэнийг Гибеоны оршин суугчид сонсоод


Тэд түүнд —Таны Бурхан ЭЗЭНий нэр алдрын улмаас таны зарц нар болох бид алс холын нутгаас ирлээ. Учир нь бид Түүний тухай мэдээг болон Египетэд Түүний хийсэн бүхнийг сонсов.


Тэд явсаар Иудагийн Кириат-Иеаримд хуарагнав. Тийм учраас тэд энэ өдрийг хүртэл тэр газрыг Махане-дан гэж нэрлэсэн юм. Харагтун, энэ нь Кириат-Иеаримын ар талд буй.


Тиймээс тэд Кириат-Иеаримын оршин суугчид уруу элч нарыг илгээж —Филистчүүд ЭЗЭНий авдрыг буцааж авчирлаа. Та нар буун ирж, үүнийг дээш аваачигтун гэв.


Кириат-Иеаримын хүмүүс ирээд, ЭЗЭНий авдрыг өргөн авч, толгод дээр байдаг Абинадабын гэрт авчран ЭЗЭНий авдрыг хамгаалуулахаар түүний хүү Елеазарыг ариусгасан билээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa