Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иошуа 8:8 - Ариун Библи 2013

8 Та нар ЭЗЭНий тушаалын дагуу хотыг эзэлснийхээ дараа хотод гал тавь. Анхаарагтун, би та нарт тушааж байна гэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

8 Та нар хотыг эзэлснийхээ дараа хотод гал тавь. Та нар ЭЗЭНий тушаалын дагуу үүнийг үйлд. Анхаарагтун, би та нарт тушаасан билээ гэв.

Onani mutuwo Koperani




Иошуа 8:8
12 Mawu Ofanana  

Тэгээд Абсалом зарц нартаа тушааж —Одоо анхаар! Амноны зүрх дарсанд хөгжин баясахад мөн би та нарт “Амноныг цохигтун” гэж хэлмэгц түүнийг алагтун. Бүү айцгаа. Би өөрөө та нарт тушааж байгаа бус уу? Хүчтэй бас зоригтой бай! гэв.


Харин ЭЗЭН Бурханаас чинь чамд өв болгон өгч буй эдгээр ард түмний хотуудаас амь амьсгалтай юуг ч бүү үлдээ.


Тэд Иошуад хариулан хэлсэн нь —Тушаасан болгоныг тань бид хийж, илгээх газар бүрд тань явах болно.


Би чамд тушаасан бус уу? Тууштай бөгөөд зоригтой бай! Бүү цочирд, бүү шантар. Хаа явсан газарт чинь чиний Бурхан ЭЗЭН чамтай хамт байх болно гэв.


Тэд хотыг доторх бүх зүйлтэй нь галдан шатаав. Зөвхөн мөнгө, алт болон хүрэл, төмөр эд зүйлсийг тэд ЭЗЭНий гэрийн эрдэнэсийн санд хийв.


Ийнхүү хүмүүс хотын хойд зүгт бүгд байраа эзэлсэн байлаа. Харин отогчид хотын баруун талд арын хамгаалалтад байрлав. Иошуа тэр шөнийг хөндий дунд өнгөрөөлөө.


Чи Иерихо болон түүний хааныг хэрхэн дийлснийхээ адилаар, Аи болон түүний хаанд мөн тийнхүү үйлд. Харин олз болгон мал сүргийг л өөрсдөдөө хуваан авч болно. Чи хотын ар талд отолтод гарагтун гэж айлдав.


Тэднийг сөрөн бусад израильчууд ч хотоос гарч ирсэн ба тэд тал бүрээсээ шахагдан бүслэгдэв. Израильчууд нэг ч хүн үлдээлгүй мөн хэнийг ч зугтаалгалгүйгээр тэднийг устгав.


Иошуа, Аиг галдан шатааж, түүнийг ийнхүү үүрдийн балгас болгосон нь өнөөг хүртэл хэвээр байна.


Та нар отолтоосоо гарч, хотыг эзэл. Та нарын гарт Бурхан ЭЗЭН чинь хотыг өгөх болно.


Ийнхүү Иошуа тэднийг отолтод явуулсанд тэд Бетел ба Аин хооронд очиж, Аин баруун талд бүгэцгээв. Харин Иошуа тэр шөнийг ард олны дунд өнгөрөөв.


Тэрээр Кедеш-нафталд буй Абиноамын хөвгүүн Баракт элч илгээж дуудуулав. Тэгээд тэр түүнд —Израилийн Бурхан ЭЗЭН тушааж байна. “Яв, Табор ууланд гар. Өөртэйгөө хамт Нафтали болон Зебулуны хөвгүүдээс арван мянган эрийг дагуул.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa