15 Иошуа болон бүх израильчууд тэдэнд цохигдсон мэт дүр үзүүлж цөл уруу зугтлаа.
15 Иошуа болон бүх израильчууд тэдэнд цохигдсон мэт дүр үзүүлж, цөлийн замаар зугтаалаа.
Цөл газар талдаа Бет-Араба, Миддин, Секака,
Иосефын хөвгүүдэд шавгаар ногдсон газар нутгийг тоочвол: Иерихогийн дэргэдэх Иорданаас буюу Иерихогийн усны зүүнтээгээс эхэлж, цөлийн зүүн талаас Бетелийн уулархаг нутаг өөд өгсөөд,
Тэдний хилийн шугам нь хойд талаараа Иорданаас эхэлж, Иерихогийн хойд тал уруу өгсөж гараад, баруун зүгт уулархаг нутгийг дамжин өгсөж, Бет-Авены цөлд ирэн төгсөж байв.
Үүнийг харсан Аин хаан болон бүх эрс Израилийг тосон байлдахаар үүрээр яаран хөдлөв. Тэд өмнө нь товлосон газар буюу Арабагийн урд байх газрын зүг давшин гарав. Гэвч хотын ар талд отогчид буйг тэр мэдсэнгүй.
Ингэж Бениамины хөвгүүд дийлдсэнээ мэдэв. Гибеад отогчдын хүчээ зузаатгасандаа найдаж байсан учраас Израилийн эрс Бениаминд зай тавьж өгөхөд,
Тэд Израилийн эрчүүдээс эргэн цөлийн замаар зугтахад нэг талаас тэд араас нь нэхэн тулалдаж, нөгөө талаас нь хотоос гарч ирэгсэд бас дайран тэднийг дундаа оруулан устгав.