4 Ийнхүү ард олноос гурван мянга орчим хүн тийш очсон боловч Аин эрчүүдээс тэд зугтаав.
Та бас илднийх нь ирийг мохоож, Түүнийг тулалдаанд бат зогсож чадахгүй болгосон.
Гэвч та нар уулын орой дээрх тугийн иш шиг үлдэж, Толгод дээрх тэмдэг мэт болох хүртэлээ Нэг хүний сүрдүүлгээр мянган хүн чинь зугтаж, Таван хүний заналхийллээр Та нар зугтах болно.
Харин хилэнц чинь та нарыг Бурханаас хагацуулан Нүглүүд чинь Түүний нүүрийг Та нараас далдалжээ. Тиймээс Тэр сонсдоггүй.
Би нүүрээ та нарын эсрэг хандуулах бөгөөд та нар дайсныхаа өмнө цохигдон унана. Үзэн ядагч өстнүүд чинь та нарыг захирах бөгөөд хэн ч мөшгөөгүй байхад та нар зугтах болно.
ЭЗЭН чамайг дайснуудын чинь өмнө ялагдахад хүргэнэ. Чи өөдөөс нь нэг замаар довтолж, тэднээс долоон замаар зугтана. Чи дэлхийн хамаг улс оронд ад үзэгдэнэ.
Тэдний Хад тэднийг худалдаагүйсэн бол, ЭЗЭН тэднийг гаргаж өгөөгүйсэн бол Яахин нэг нь мянгыг хөөж, Хоёр нь түмийг зугтаалгах вэ?
Тэд Иошуа уруу буцаж ирээд —Бүх ард олныг бүү явуул. Харин хоёр юмуу гурван мянга орчим хүн явуулан Аи хотыг цохиул. Тэд цөөхүүлээ учраас бүх хүмүүсээ тэнд бүү туйлдуул гэв.