Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иошуа 7:25 - Ариун Библи 2013

25 Иошуа —Чи бидэнд лай болсны адил өнөөдөр ЭЗЭН чамд лай тарина гэлээ. Ингээд бүх Израиль тэдэн уруу чулуу шидлэв. Тэдэн уруу чулуу чулуудсаны дараа галдан шатаав.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

25 Иошуа —Чи юунд биднийг зовоосон бэ? Энэ өдөр ЭЗЭН чамайг зовооно гэлээ. Ингээд бүх Израиль тэдэн уруу чулуу шидлэв. Тэдэн уруу чулуу чулуудсаны дараа галаар шатаав.

Onani mutuwo Koperani




Иошуа 7:25
23 Mawu Ofanana  

Иаков, Симеон Леви хоёрт —Энэ нутгийнханд, канаанчуудад болон перизчүүдийн дунд та нар намайг жигшүүр болгосноороо надад лай тарилаа. Бид цөөхүүлээ, тэд миний эсрэг нийлж, намайг довтлон, намайг алж, би гэр оронтойгоо устгагдах болно гэв.


Гурван сар орчмын дараа нэгэн хүн Иудад —Танай бэр Тамар завхайрч, харагтун, завхайрлаасаа болж жирэмсэн болсон байна гэжээ. Иуда —Түүнийг гаргаж ирээд шатаа! гэв.


Кармийн хүү нь Ахар бөгөөд хориг цээртэй зүйлсийн тухайд итгэл эвдэж Израильд лай тарьсан хүн байв.


Олзонд шунагчийн зам ийм агаад Олсон эд нь эзнийнхээ амийг бүрэлгэмүй.


Ёс бус ашигт шунагч гэрийнхэндээ лай тарих. Хээл хахуулийг үзэн ядагч амьд гарах.


Хэрэв эмэгтэй болон түүний эхтэй хоёулантай нь гэрлэсэн хүн байх аваас энэ нь булай явдал бөгөөд та нарын дунд ямар ч булай юм байлгахгүйн тулд тэр хүнийг мөн тэднийг галд шатаах ёстой.


Чи Израилийн хөвгүүдэд “Израилийн хөвгүүдээс эсвэл Израильд түр сууж буй аливаа ирмэл хүн үр удмаасаа Молехт өгвөл гарцаагүй алуулах ёстой. Нутгийн ард олон түүн уруу чулуу чулуудна.


Аливаа тахилчийн охин садарласнаар өөрийгөө гутаах аваас тэрээр эцгээ гутаасан хэрэг бөгөөд галд шатаагдах ёстой.


Хараасан нэгнийг хуарангийн гадна авчирч, түүний үгийг сонссон бүхэн толгой дээр нь гараа тавиг. Даяар хотол түмэн түүн уруу чулуу чулуудаг.


Хэрэв болдогсон бол та нарыг үймүүлэгчид өөрсдийгөө агтлаасай.


Египет нутгаас, боолчлолын гэрээс чамайг гаргаж авсан ЭЗЭН Бурханаас чинь тэр чамайг урвуулахыг завдсан тул чи түүнийг чулуугаар шидэж алах ёстой.


Тэгвэл бүх Израиль үүнийг сонсоод, айж, дахин хэзээ ч тийм ёрын муу юм та нар дунд хийхгүй.


чи тийм ёрын муу үйл хийсэн эрийг эсвэл эмийг хотын гулдан хаалганд аваачиж, тэр эр эсвэл эмийг үхтэл нь чулуугаар шид.


хотынхон бүгдээрээ түүн уруу чулуу шидэн алах ёстой. Ийнхүү чи дундаасаа ёр мууг зайлуул. Тэгвэл бүх Израиль сонсоод, айж эмээнэ.


Бурхан шударга тул та нарыг зовоогчдод зовлонгоор хариулж,


Хэн чинь ч Бурханы нигүүлслээс хоцрохгүйн тулд болон аливаа гашуун үндэс урган хор учруулж, түүгээр олноороо бузарлагдахгүйн тулд сэрэмжил.


Харин та нарын хувьд гэвэл, хориг цээртэй зүйлсэд шунаж тэдгээрээс аваад Израилийн хуаранг цээрлэлд хүргэж, түүнд лай тарихаас сэрэмжил.


Хориг цээртэй зүйлсийг авсан хүн, ЭЗЭНий гэрээг зөрчиж, Израильд шившигт зүйлийг үйлдсэн учир өөрт байгаа бүхний хамт галд шатаагдана” гэж хэл гэлээ.


Тэгэхэд Ионатан —Миний эцэг энэ улсын үйлийг нь үзжээ. Би энэ зөгийн балаас жаахан амсахад миний нүд яаж гэрэлтэж байгааг хар даа.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa