Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иошуа 7:19 - Ариун Библи 2013

19 Иошуа, Аханд —Хүү минь, гуйя. Израилийн Бурхан ЭЗЭНд алдрыг өргөн, Түүнд хүндэтгэл үзүүл. Тэгээд юу хийснээ одоо надад хэл. Надаас юу ч бүү нуу гэлээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

19 Иошуа Аханд —Хүү минь, би чамаас гуйя. Израилийн Бурхан ЭЗЭНд алдрыг өгч, Түүнд магтаал өргө. Тэгээд юу хийснээ одоо надад хэл. Үүнийгээ надаас бүү нуу гэлээ.

Onani mutuwo Koperani




Иошуа 7:19
25 Mawu Ofanana  

Исаиа —Тэд таны гэрт юу үзэв? гэхэд Хезекиа —Тэд гэрт минь байгаа бүхнийг үзсэн. Тэдэнд үзүүлээгүй юм эрдэнэсийн санд минь байхгүй гэв.


ЭЗЭНий үйлчлэлд сайн чадвар бүхий бүх леви хүнд Хезекиа урмын үгсийг хэлжээ. Ингээд тэд эвийн тахилуудыг тахин, эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНд талархан товлосон долоон өдрийн турш идэцгээв.


Би нүглээ улайн Танд хэлсэн бөгөөд Хилэнцээ би нуугаагүй. “Би ЭЗЭНд гэмт үйлдэлээ хүлээнэ” гэж би хэлсэн. Тэгээд Та миний хилэнцийг уучилсан билээ. Села


Би гэмт үйлдэлээ мэднэ. Нүгэл минь үргэлж миний өмнө.


Гэмт үйлдэлээ далдлагч хэзээ ч үл дэвжюү Гэвч улайгаад, орхигч хайр энэрлийг хүртюү.


Би хүнийг цэвэр алтнаас ч илүү үнэтэй болгон Хүн төрөлхтнийг Офирын алтнаас ховор болгоно.


Тэрээр харанхуйг авчрахаас өмнө, Бүрэнхий уулс дээр мөн хөл чинь бүдрэхээс өмнө Та нарыг гэрэл гэгээг найдан хүлээх хооронд Тэрээр түүнийг үхлийн харанхуй, үхлийн сүүдэр болгохоос өмнө Бурхан ЭЗЭНдээ алдрыг өргө.


Би Бурхан ЭЗЭНдээ залбирч, гэмтэйгээ хүлээн зөвшөөрч, хэлсэн нь —Ээ халаг, Эзэн минь, аугаа, айдас төрөм Бурхан минь. Таныг хайрлаж, тушаалуудыг тань сахигчдад Та гэрээ ба хайр энэрэлээ өгдөг.


Энэ харь хүнээс өөр хэн ч Бурханд алдрыг нь өргөхөөр буцаж ирсэнгүй юу? гээд,


Фарисайчууд сохор байсан хүнийг хоёр дахь удаагаа дуудаад, түүнд —Бурханд алдрыг өргө. Тэр хүн нүгэлтэйг бид мэднэ гэсэнд


Хүн зүрхэндээ итгэн зөвт байдалд хүрч, амаараа хүлээн зөвшөөрч авралд хүрнэ.


зөрчилдөгсдийг дөлгөөнөөр сургамжил. Магадгүй, Бурхан тэдэнд үнэний мэдлэгт хүргэх гэмшлийг соёрхвол


Настай эрчүүд биеэ цэнэдэг, хүндлүүштэй, ухаалаг, итгэл, хайр, тэвчээр дор эрүүл байх ёстой.


Учир нь хүний уур хилэн Бурханы зөвт байдлыг биелүүлдэггүй юм.


Тэгэхэд нь Ахан Иошуад хариулсан нь —Үнэхээр би Израилийн Бурхан ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдсэн. Миний хийсэн хэрэг гэвэл


Хүмүүс шатам халуунаар төөнөгдсөн ч эдгээр гамшгуудыг захирах эрхтэй Бурханы нэрийг доромжилж, Түүнд алдрыг өргөе хэмээн гэмшсэнгүй.


Саул, Ионатанд —Юу үйлдсэнээ надад хэлэгтүн гэхэд Ионатан түүнд —Би гартаа байсан таягийн үзүүр дэх жаахан зөгийн балыг зүгээр л амссан. Харагтун, одоо би үхэх ёстой гэв.


Та нар өөрийн булдруу өвчний болон энэ газрыг хоосруулагч хулганын дүрсүүдийг хийж Израилийн Бурханыг алдаршуулбал магадгүй та нар, та нарын бурхад мөн танай нутгийн дээрээс Бурхан мутраа авч хөнгөлнө буй заа.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa