Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иошуа 7:11 - Ариун Библи 2013

11 Израиль нүгэл үйлдэж, Миний тэдэнд тушаасан гэрээг минь тэд бас зөрчсөн. Тэд хориг цээртэй зүйлсээс заримыг авч, хулгай хийж, бас хууран мэхэлсэн. Түүгээр барахгүй тэдгээрийг өөрсдийн эд зүйлс дунд тавьсан.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

11 Израиль нүгэл үйлдэж, Миний тэдэнд тушаасан Миний гэрээг тэд бас зөрчсөн. Тэд бүр хориглогдсон зүйлсээс заримыг авч, хулгай хийж, бас хууран мэхэлсэн. Түүгээр барахгүй тэдгээрийг өөрсдийн эд зүйлсийн дунд тавьсан.

Onani mutuwo Koperani




Иошуа 7:11
24 Mawu Ofanana  

Учир нь тэд Бурхан ЭЗЭНийхээ дуу хоолойг дуулгавартай дагалгүй, харин Түүний гэрээг зөрчиж, ЭЗЭНий зарц Мосегийн тушаасан бүхнийг сонссон ч үгүй, хийсэн ч үгүй билээ.


Тэд толгод дээр ирээд Гехази өнөөх зүйлсийг тэдний гараас авч гэртээ оруулан тавиад тэр хүмүүсийг буцаасанд тэд явцгаав.


Дэлхий өөрийн оршин суугчдын дор бузарлагдав. Учир нь тэд хуулиудыг зөрчиж, тогтоолуудыг өөрчлөн мөнхийн гэрээг эвдэв.


Би тэднийг Египет нутгаас гаргахын тулд эцэг өвгөдийнх нь гараас хөтөлсөн тэр өдөр тэдэнтэй байгуулсан гэрээ буюу хэдийгээр Би тэдний хань нөхөр нь атал тэдний зөрчсөн гэрээтэй минь энэ нь адилгүй юм” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Харин тэд гэрээг Адам шиг зөрчив. Тэнд тэд Надад итгэмжгүй хандав.


Хэрэв хэн нэг нь ЭЗЭНий ариун зүйлсийн эсрэг харш юм, санамсаргүй гэм үйлдэх аваас тэрээр ялын тахилд бог малаас согоггүй хуцыг ЭЗЭНд авчрах ба энэ нь ариун газрын шекелийн дагуу мөнгөн шекелээр үнэлэгдэх бөгөөд ялын тахил болох юм.


Бүгдээрээ түүний эсрэг ёгт үг, шог дуун таавар гаргаад «Өөрийн бус юмыг өсгөж, Өөрийгөө зээлээр баяжуулагч нэгэн хөөрхий еэ! Хэдий болтол ингэх гэсэн юм бол?» гэхгүй гэж үү?


Би үүнийг урагшлуулна гэж түг түмдийн ЭЗЭН тунхаглаад —Энэ нь хулгайчийн гэрт болон Миний нэрээр хуурамч тангараг тавьдаг нэгний гэрт нэвтэрнэ. Уг гэрийн дотор тэр шөнөжин байж, чулуу, яс модтой нь цуг түймэрдэнэ гэв.


Тэд Түүнд —Цезарийнх гэхэд Есүс —Тэгвэл Цезарийн юмыг Цезарьт, Бурханы юмыг Бурханд өг гэлээ.


Петр түүнд —Та хоёр юунд Эзэний Сүнсийг сорихоор санаа нийлэв? Харагтун, нөхрийг чинь оршуулагсдын хөл хаалганы дэргэд байна. Тэд чамайг ч бас гаргана гэхэд


ЭЗЭН Бурханаас чинь чамд өгч буй хотуудын аль нэгэнд, та нарын дунд суудаг эрэгтэй, эмэгтэй аливаа хүн Түүний гэрээг зөрчиж, ЭЗЭН Бурханы чинь өмнө ёрын муу үйл хийж,


Түүний хараанаас нуугдах нэг ч бүтээл үгүй. Харин Түүний мэлмийн өмнө бүгд нүцгэн бөгөөд ил болой. Түүнд бид тооцоотой.


Хэрэв та нар Бурхан ЭЗЭНийхээ тушаасан гэрээг зөрчин, өөр бурхдад очиж үйлчлэн тэдэнд мөргөвөл ЭЗЭНий уур хилэн та нарын эсрэг шатаж, Түүний өгсөн сайхан нутаг дээр нь та нар төдөлгүй мөхөх болно гэв.


Гэвч Израилийн хөвгүүд хориг цээртэй зүйлсийн тухайд итгэл эвдэв. Иуда овгийн Зерагийн гуч, Забдийн ач, Кармийн хүү Ахан хориг цээртэй зүйлсээс авчээ. Иймээс ЭЗЭНий уур хилэн Израилийн хөвгүүдийн эсрэг дүрэлзэв.


Тэгтэл ЭЗЭН, Иошуад —Өндийн бос. Юунд чи нүүрээрээ унаад байна вэ?


Тиймээс ЭЗЭНий хилэн Израилийн эсрэг шатаж, Тэр айлдахдаа —Энэ үндэстэн тэдний өвөг эцгүүдэд Миний тушаасан Миний гэрээг зөрчиж, Миний дуу хоолойд дуулгаваргүй хандлаа.


Саул —Ард олны бүх удирдагчид аа, энд ойртон ирэгтүн. Өнөөдөр яагаад ингэсний бурууг мэдтүгэй, хартугай!


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa