Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иошуа 6:19 - Ариун Библи 2013

19 Харин бүх мөнгө, алт, мөн хүрэл ба төмөр эд зүйлс нь ЭЗЭНд ариун билээ. Тэр нь ЭЗЭНий эрдэнэсийн санд орох ёстой гэлээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

19 Харин бүх алт, мөнгө, мөн хүрэл ба төмөр эд зүйлс нь ЭЗЭНд ариун билээ. Тэд бүгд ЭЗЭНий эрдэнэсийн санд орох ёстой гэлээ.

Onani mutuwo Koperani




Иошуа 6:19
25 Mawu Ofanana  

Давид хаан тэдгээрийг нь өөрийн эзэлсэн бүх үндэстнээс авсан мөнгө алттай нийлүүлэн ЭЗЭНд зориулжээ.


Тэрээр ЭЗЭНий өргөөний болон хааны өргөөний эрдэнэсийг олзлон авав. Тэрээр бүхнийг авсан төдийгүй Соломоны хийсэн алтан бамбайнуудыг ч хүртэл хаман оджээ.


Ингээд ЭЗЭНий өргөөнд зориулан Соломон хааны гүйцэтгэсэн бүх ажил дуусав. Эцэг Давидынхаа өргөсөн алт, мөнгө болон сав суулгуудыг Соломон авчирч, тэдгээрийг ЭЗЭНий өргөөний эрдэнэсийн санд тавилаа.


ЭЗЭНий айлдсан ёсоор Небухаднезар тэндээс ЭЗЭНий өргөө болон хааны өргөөний бүх эрдэнэсийг авч яван, ЭЗЭНий сүм дотор Израилийн хаан Соломоны бүтээсэн бүх алтан савнуудыг хэсэглэн цавчжээ.


Давид хаан тэдгээрийг бусад үндэстнүүдээс буюу Едом, Моаб, Аммоны хөвгүүд, филистчүүд болон амалекчуудаас авчирсан мөнгө, алттай нийлүүлэн ЭЗЭНд зориулжээ.


Левичүүдээс Бурханы өргөөний эрдэнэс ба ариун өргөлийн эрдэнэсийг Ахиа хариуцаж байв.


Давид хаан, эцгүүдийн бүлийн тэргүүнүүд, мянгат, зуутын дарга нар, цэргийн жанжингуудын ариусган өргөсөн ариун өргөлийн зүйлсийн эрдэнэсийн санг Шеломот болон түүний дүү нар хариуцав.


ЭЗЭНий өргөөг засварлахад зориулан тэд дайны олз болон дээрмийн зүйлсээс ариусган өргөжээ.


Үзмэрч Самуел, Кишийн хүү Саул, Нерийн хүү Абнер, Зеруиагийн хүү Иоаб нарын ариусгасан бүхэн мөн хэний ч болов ариусган өргөсөн зүйл бүгд Шеломот болон түүний ах дүүсийн хамгаалалт дор байжээ.


Бас ЭЗЭНий өргөөний орднууд, эргэн тойрны бүх өрөө, Бурханы өргөөний агуулахууд болон ариун өргөлийн эрдэнэсийн сангийн бүх загвар зураг, түүнд сүнсээр байсан бүхнээ өгөв.


Тэр эцгийнхээ болон өөрийнхөө ариун өргөл болох алт, мөнгө ба хэрэгслүүдийг Бурханы өргөөнд авчрав.


Тэд хандив, аравны нэг болон ариусгагдсан зүйлсийг итгэмжтэйгээр авчирчээ. Леви хүн Конаниа тэдгээрийг хариуцсан түшмэл, түүний дүү Шимеи удаах хүн нь болов.


Левичүүд аравны нэгийг хүлээж авах үед Аароны хүү болох тахилч нь левичүүдтэй хамт байх ба левичүүд аравны нэгийнхээ аравны нэгийг Бурханы өргөөнд, агуулахын өрөөнүүдэд аваачих ёстой.


Ингээд Ебед-мелех хүмүүсийг аваад, хааны өргөөний агуулахын доошоо очиж, тэндээс хуучирч элэгдсэн хувцас болон даавууны өөдсүүд авч, нөөцлүүр уруу, Иеремиа уруу олсоор буулгав.


Гэвч дөрөв дэх жилд бүх үр жимс нь ЭЗЭНд магтаалын ариун өргөл болой.


Эврийг чинь Би төмөр, Туурайг чинь хүрэл болгох тул Сион охин оо босож, талхлагтун. Ийнхүү чи олон ард түмнийг бут цохиж, Олзыг нь ЭЗЭНд, Эд баялгийг нь бүх дэлхийн ЭЗЭНд зориулах юм.


Хүн ч бай, мал ч бай дээрмийн бүхнийг бас хамаг олзыг тэд авлаа.


Тэд олзлогдогсод болон олзлон дээрэмдсэн юмсыг Иерихогийн харалдаах Иорданы дэргэд буй Моабын тал дахь хуаранд, Мосе, тахилч Елеазар ба Израилийн хөвгүүдийн хотол түмэнд авчирлаа.


Алт, мөнгө, хүрэл, төмөр, цагаан тугалга, хар тугалга,


Ахлах тахилч нар мөнгөн зоосыг авч —Энэ нь цусны үнэ тул үүнийг сүмийн эрдэнэсийн санд хийх нь ёс бус юм гэв.


Тэр эрдэнэсийн сангийн эсрэг талд суугаад, эрдэнэсийн санд ард олон хэрхэн зэс зоос хийхийг харж байв. Олон баячуул ихийг хийж байлаа.


Израиль нүгэл үйлдэж, Миний тэдэнд тушаасан гэрээг минь тэд бас зөрчсөн. Тэд хориг цээртэй зүйлсээс заримыг авч, хулгай хийж, бас хууран мэхэлсэн. Түүгээр барахгүй тэдгээрийг өөрсдийн эд зүйлс дунд тавьсан.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa