Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иошуа 6:17 - Ариун Библи 2013

17 Хот болон түүн доторх бүх юмс нь ЭЗЭНийх. Энэ хот хориг цээр дор байх болно. Бидний явуулсан элч туршуулуудыг нуусан янхан эм Рахаб болон түүнтэй хамт гэрт нь байгаа бүх хүн л амьд үлдэнэ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

17 Энэ хот хорион дор байх болно. Хот болон доторх бүх юмс нь ЭЗЭНийх. Зөвхөн янхан эм Рахаб болон түүнтэй хамт гэрт нь байгаа бүх хүн амьд үлдэнэ. Учир нь тэр бидний явуулсан туршуулуудыг нуусан билээ.

Onani mutuwo Koperani




Иошуа 6:17
26 Mawu Ofanana  

Чамайг ерөөгчдийг Би ерөөж, чамайг хараагчийг Би хараана. Газар дэлхийн бүх овог чамаар ерөөгдөх болно гэв.


гурав хоногийн дотор ирээгүй хэнийг ч болов удирдагчид ба ахмадуудын зөвлөгөөний дагуу бүх хөрөнгийг нь хурааж, түүнийг өөрийг нь цөллөгөөс ирэгсдийн чуулганаас хөөхөөр болов.


ЭЗЭНий илд цусаар бялхсан байна. Илд нь хурга ямааны цусаар дүүрч, Хуцын бөөрний өөхөнд цадав. Учир нь ЭЗЭН Бозрад тахилгалж, Едомын газарт их нядалгаа хийнэ.


Учир нь дайснуудаасаа өшөөгөө авах Өшөө авалтын тэр өдөр Түг түмдийн БУРХАН Эзэнийх билээ. Илд залгиж, цадаж, Тэдний цусыг дүүртлээ ууна. Учир нь Евфрат мөрний дэргэдэх хойд зүгийн нутагт Түг түмдийн БУРХАН Эзэний төлөө нядалгаа явагдана.


Хүний хүү чиний хувьд, Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. — Аливаа төрлийн шувууд, хээрийн аливаа араатанд хэлэгтүн. «Цугларч ирцгээ. Та нар мах идэж, цус уухын тулд Израилийн уулсын дээрх асар их тахил болгон та нарын төлөө Миний өргөх гэж байгаа тахил уруу тал бүрээс цуглар.


эвэр бүрээдэлтээр уг талбай буцах үедээ хориг болсон талбайн адил ЭЗЭНд ариун болой. Энэ нь тахилчийнх болно.


Эврийг чинь Би төмөр, Туурайг чинь хүрэл болгох тул Сион охин оо босож, талхлагтун. Ийнхүү чи олон ард түмнийг бут цохиж, Олзыг нь ЭЗЭНд, Эд баялгийг нь бүх дэлхийн ЭЗЭНд зориулах юм.


Тэгэхэд Хаан тэдэнд “Үнэнээр Би та нарт хэлье. Та нар энэ ах дүүсийн минь дорд нэгэнд ийн үйлдсэн бол Надад хийсэн хэрэг” гэж хэлнэ.


Хэрэв хэн нэг нь Эзэнийг үл хайрлавал тэр хүн хараагдаг. Мараната.


харин бидний алдрын төлөө үеүдээс ч өмнө Бурхан урьдаас тогтоож, нууц дотор нуусан Бурханы мэргэн ухааныг бид ярьдаг.


Хуулийн үйлсийг түшигчид бүгдээрээ хараал доор байдаг. Учир нь “Хуулийн номд бичигдсэн бүхнийг хэрэгжүүлдэггүй, дагадаггүй хүн бүр хараагдсан” гэж бичигджээ.


Харин хууль нь итгэлээс биш ч “Тэдгээрийг үйлдэгч нь тэдгээрээр амьдарна.”


ЭЗЭН Бурхан чинь тушаасан ёсоор чи хит, амори, канаан, периз, хиви, иебусчуудыг хүйс тэмтэр.


Итгэлээр янхан эм Рахаб, туршуулуудыг амар тайван хүлээн авсан тул дуулгаваргүйчүүдтэй хамт амь үрэгдээгүй юм.


Учир нь ариун хүмүүсийн үйлчлэлд Түүний төлөө та нарын үзүүлсэн, бас үзүүлсээр байгаа үйлчлэл ба хайрыг чинь Тэр хайхралгүй орхихгүй. Бурхан шударга бус биш ээ.


Мөн үүний адилаар янхан эм Рахаб зарлага элч нарыг хүлээн авч, тэднийг ондоо замаар явуулахдаа үйлсээрээ бас зөвтгөгдөөгүй гэж үү?


Ингээд Нуны хүү Иошуа хоёр эрийг туршуулаар Шиттимээс нууцаар илгээж —Явж, тэр нутгийг, ялангуяа Иерихог тандагтун гэлээ. Тэд явж, Рахаб гэгч янхан эмэгтэйн гэрт очиж, тэндээ хоноглов.


Тэд салж яваад, ууланд очиж, мөшгөгчдийг буцтал гурав хоног тэндээ байв. Мөшгөгчид тэднийг бүхий л замын туршид хайсан боловч олсонгүй.


Гэвч Израилийн хөвгүүд хориг цээртэй зүйлсийн тухайд итгэл эвдэв. Иуда овгийн Зерагийн гуч, Забдийн ач, Кармийн хүү Ахан хориг цээртэй зүйлсээс авчээ. Иймээс ЭЗЭНий уур хилэн Израилийн хөвгүүдийн эсрэг дүрэлзэв.


Одоо явж амалекчуудыг бут цохиод тэдний хамаг юмсыг бүрмөсөн сүйрүүлж, бүү өршөөгтүн. Эр, эм, нялхас хүүхэд, үхэр хонь, тэмээ илжиг бүгдийг нь ал” гэж хэлэв.


Саул кенчүүдэд —Явцгаа, би та нарыг амалекчуудтай хамт хөнөөхгүйн тулд тэдний дундаас салж явагтун. Учир нь Израилийн бүх ард олныг Египетээс гарч явах үед та нар тэдэнд энэрэнгүй хандсан билээ гэв. Тийнхүү кенчүүд амалекчуудын дундаас салж явав.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa