Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иошуа 6:13 - Ариун Библи 2013

13 ЭЗЭНий авдрын өмнө хуцын эврэн бүрээ долоог авч яваа долоон тахилч урагшлан, явуут дундаа бүрээгээ хүнгэнүүлэн үлээсээр байлаа. Тэднийг бүрээгээ үлээсээр байх үед зэвсэглэсэн эрчүүд тэдний өмнө алхлан, арын хамгаалагчид ЭЗЭНий авдрын ард явав.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

13 ЭЗЭНий авдрын өмнө долоон хуцын эврэн бүрээг авч явагч долоон тахилч урагш явж бүрээгээ хүнгэнүүлэв. Тэд бүрээгээ үлээн дуугаргах зуур зэвсэглэсэн эрчүүд тэдний өмнө алхлан, арын хамгаалагчид ЭЗЭНий авдрын ард явав.

Onani mutuwo Koperani




Иошуа 6:13
8 Mawu Ofanana  

ЭЗЭНий гэрээний авдрыг зөөсөн левичүүдэд Бурхан тусалсанд тэд долоон бух, долоон хуцаар тахил өргөв.


Дараа нь бүх хуарангийн арын хамгаалалт болох Даны хөвгүүдийн хуарангийн туг дайчдын бүлэглэлүүдээрээ хөдөлсөн ба Аммишаддаин хүү Ахиезер дайчдынх нь захирагч байв.


Харин эцсийг хүртэл тэвчсэн нь аврагдах болно.


Сайныг үйлдэхдээ үл цуцъя. Учир нь бид шантрахгүй байвал цаг нь болохоор хурааж авна.


Маргааш нь Иошуа өглөө эртлэн босож, мөн тахилч нар ЭЗЭНий авдрыг дамнав.


Тийнхүү хоёр дахь өдөр тэд хотыг нэг тойрон алхаад, хуарандаа буцаж ирлээ. Тэд зургаан өдөр ийнхүү үйлдэв.


Мөн долоон тахилч хуцын эврээр хийсэн долоон бүрээг авдрын өмнө авч явах ёстой. Долоо дахь өдөр нь та нар хотыг долоон удаа тойрч, тахилч нар бүрээг үлээгтүн.


Зэвсэглэсэн эрчүүд бүрээ үлээж байсан тахилч нарын өмнө явж, тэднийг бүрээгээ хүнгэнүүлэн байх үед арын хамгаалагчид авдрын ард явлаа.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa