Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иошуа 5:9 - Ариун Библи 2013

9 Дараа нь ЭЗЭН, Иошуад —Өнөөдөр Би та нараас Египетийн занал зүхлийг зайлууллаа гэв. Тийнхүү энэ газар өнөөг хүртэл Гилгал гэж нэрлэгддэг юм.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

9 Дараа нь ЭЗЭН Иошуад —Өнөөдөр Би та нараас Египетийн зэмлэлийг зайлууллаа гэв. Тийнхүү энэ газрын нэр өнөөг хүртэл Гилгал гэгддэг юм.

Onani mutuwo Koperani




Иошуа 5:9
21 Mawu Ofanana  

Иаковын хөвгүүд тэдэнд —Бид ингэж болохгүй. Тээрхийн арьстайгаа байгаа хүнд охин дүүгээ өгч чадахгүй. Энэ нь бидэнд ичгүүр болно.


Тэгээд хаан эргэн явж Иордан голд хүрэхэд иудачууд хааныг угтан Иордан голыг гатлуулахын тулд Гилгалд иржээ.


Мөн Бет-гилгалаас, Геба ба Азмавет дахь талбайнуудаас нь цуглуулав. Учир нь дуучид Иерусалимын эргэн тойронд өөрсдөдөө тосгод байгуулжээ.


Тогтоолууд тань сайн тул Айдаг буруутгалыг минь надаас зайлуулаач!


ЭЗЭН тунхаглаж байна. “Үзэгтүн, тээрхийн арьсаа л тануулсан тэр бүгдэд хандах өдрүүд ирж байна.


Тэд Египетэд садарлаж, тэд залуу насандаа садарласан. Тэнд хөх нь үнгэгдэж дарагдан, охин онгон цээж нь хөндөгджээ.


Тэр эм Египетийн үеэс садар самуун явдлаа орхисонгүй. Учир нь түүний залуу насанд эрчүүд түүнтэй унтаж, түүний охин онгон цээжийг хөндөж, түүнд хуял тачаалаа гаргаж байв.


Израиль аа, хэдийгээр чи садарладаг ч Иудаг бүү ялтан болго. Гилгал уруу бүү яв, Бет-Авен өөд бүү өгс. “ЭЗЭН амьд!” хэмээн бүү тангарагла.


Хараасан нэгнийг хуарангийн гадна авчирч, түүний үгийг сонссон бүхэн толгой дээр нь гараа тавиг. Даяар хотол түмэн түүн уруу чулуу чулуудаг.


Харин Бетелийг бүү хай, Гилгал уруу бүү оч, Беершебагаар бүү дайр. Учир нь Гилгал заавал олзлогдон явж, Бетелд золгүй явдал учирна


Моабын хаан Балак юу зөвлөж, Беорын хүү Балаам юу хариулж байсныг, ЭЗЭН хамгаалдгийг та нарт мэдүүлэхээр Шиттимээс Гилгалд юу болсныг санаач, ард түмэн минь.”


Би Моабын элэглэлийг, Аммоны хөвгүүдийн доромжлолыг сонслоо. Үүгээрээ тэд Миний ард түмнийг элэглэж, Нутаг дэвсгэрийнх нь эсрэг ихэмсэг болсон.


Тэгэхээр одоо ЭЗЭНээс эмээн, гэм зэмгүй үнэн шударгаар Түүнд үйлчлэгтүн. Евфрат мөрний цаана болон Египетэд өвөг дээдсийнхээ мөргөж байсан мөнөөх бурхдыг авч хаяад ЭЗЭНд үйлчил.


Ард олон анхдугаар сарын аравны өдөр Иорданаас гарч ирэн Иерихогийн зүүн хязгаарт орших Гилгалд буудаллав.


Үндэстэн даяараа бүрэн хозлуулсны дараа эдгэртлээ тэд хуаран дахь байрандаа байцгаав.


Ионатан өөрийн зэвсэг үүрэгч залуудаа —Явцгаая. Эдгээр хозлуулаагүй хүмүүсийн цэргийн харуулын анги уруу гатлан очъё. ЭЗЭН бидний төлөө ажиллаж магадгүй. Олон хүнээр ч, цөөн хүнээр ч аврахад ЭЗЭНд саад болох зүйл үгүй гэж хэлэв.


Тэгэхэд Давид хажуудаа зогсож байсан хүмүүст —Энэ филист хүнийг алж, Израилиас ичгүүр шившиглэлийг арилгах хүнийг яах вэ? Амьд Бурханы цэргийг шившиглэн ичээгч энэ хозлуулаагүй филист хүн хэн юм бэ? гэж хэлэв.


Таны боол би арслан, баавгайн аль алиныг нь алсан билээ. Тэр хозлуулаагүй филист хүн амьд Бурханы цэргийг шившиглэсэн тул тэдний нэгэн адил болох болно гэж хэлэв.


Тэрээр жилийн жилд Бетел, Гилгал, Мизпагаар тойрон явж, эдгээр бүх газруудад Израилийг шүүв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa