Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иошуа 4:24 - Ариун Библи 2013

24 Та нар ЭЗЭН Бурханаасаа мөнхөд эмээхийн тулд ЭЗЭНий мутар хүчирхэг болохыг дэлхийн бүх ард түмэнд ийнхүү мэдүүлсэн юм гэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

24 Энэ нь дэлхийн бүх хүнд ЭЗЭНий мутар хүчирхэг болохыг мэдүүлэхийн тулд юм. Ингэснээр та нар ЭЗЭН Бурханаасаа мөнхөд эмээх юм гэв.

Onani mutuwo Koperani




Иошуа 4:24
24 Mawu Ofanana  

Ингэснээр эцэг өвгөдөд маань Таны өгсөн энэ газарт амьдрах бүх хугацаандаа тэд Танаас эмээх болой.


Ингэснээр өөр хэн ч биш, ЭЗЭН л Бурхан гэдгийг дэлхийн бүх ард түмэн мэдэх болтугай.


Тиймээс бидний Бурхан ЭЗЭН минь ээ, биднийг түүний гараас авраач гэж би гуйж байна. Тэгвэл газар дэлхийн бүх хаанчлалууд Таныг ЭЗЭН, ганц Бурхан гэдгийг мэдэх болно гэв.


Тэгээд бүхий л бараа бологчдынхоо хамт Бурханы хүн дээр тэр эргэн ирж, Елишагийн өмнө зогсоод —Үзэгтүн, ганцхан Израильд л Бурхан байдаг, харин бүх дэлхийд өөр хаана ч байдаггүйг би одоо мэдлээ. Иймээс одоо боолоосоо бэлэг хүлээн аваач гэжээ.


Эд баялаг, алдар хүндлэл аль аль нь Танаас ирдэг ба Та бүхнийг захирдаг. Таны мутарт эрх мэдэл, хүч чадал байдаг бөгөөд агуу болгох хийгээд хүчирхэгжүүлэх нь Таны мутарт атгаастай байдаг.


Эсвэл чамд Бурханых шиг мутар бий юу? Чи Түүнтэй адил дуугаар нүргэлэн дуугарч чадах уу?


Гэлээ ч сүр хүчээ мэдүүлэхийн тулд Тэрээр нэрийнхээ төлөө тэднийг аварсан.


Та хүчирхэг мутартай, Таны мутар хүчтэй, Таны баруун гар өргөмжлөгдсөн.


Ариун хүмүүсийн чуулалд Бурханаас эмээнэ. Түүнийг тойрох бүхнээс Тэрээр аугаа болоод сүрдмээр.


Египетчүүдийн эсрэг ЭЗЭНий үйлдсэн агуу хүчийг израильчууд хараад, ард түмэн ЭЗЭНээс эмээн ЭЗЭН хийгээд Түүний зарц Мосед итгэв.


Айдас хүйдэс, аймшигт цочрол тэднийг нөмөрчээ. Аяа, ЭЗЭН, ард түмэн тань дайран өнгөртөл Зольсон ард түмэн тань дайран өнгөртөл Таны мутрын агуу хүч тэднийг чулуу мэт чимээгүй байлгана.


Мосе ард түмэнд —Бүү ай. Учир нь Бурхан та нарыг зөвхөн шалгахын тулд ирсэн. Мөн Түүнээс эмээхүй нь та нарт байж та нарыг нүгэл бүү үйлдээсэй гэсэндээ ирсэн юм гэв.


Харин Би хүчээ чамд үзүүлж, Өөрийн нэрийг бүх дэлхий даяар тунхаглахын тулд үүнд чамайг босгосон юм.


ЭЗЭН ариун мутраа Хамаг үндэстний нүдэн дээр ил гаргав. Газрын бүх хязгаар Бурханы маань авралыг үзнэ.


Тэдэнд сайныг үйлдэн тэднээс эргэхгүй гэж Би тэдэнтэй үүрдийн гэрээ байгуулна. Тэд Надаас эргэхгүйн тулд Би тэдний зүрхэнд Надаас эмээхүйг хийнэ.


Тэгвэл чамайг ЭЗЭНий нэрээр дуудагдахыг газар дэлхий дээрх бүх ард түмэн хараад, чамаас айх болно.


Ингэснээр чи болон чиний хүү, хүүгийн чинь хүү амьдралынхаа бүхий л өдрүүдэд ЭЗЭН Бурханаасаа эмээх бөгөөд миний та нарт тушаах бүх зарлиг, тушаалуудыг нь даган мөрд, тэгвэл чи урт наслах юм.


Өнөөдөр ЭЗЭН чамайг миний гарт өгнө. Би чамайг алаад, чиний толгойг биеэс чинь таслан авна. Өнөөдөр би филист цэргүүдийн хүүрийг огторгуйн шувууд, хээрийн араатанд өгнө. Бүх улс, Израильд Бурхан байна гэдгийг үүгээр мэдэх болно.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa