17 Тэгэхэд нь Иошуа тахилч нарт —Иорданаас гарч ир гэж тушаалаа.
17 Тэгэхэд нь Иошуа тахилч нарт —Иорданаас гарч ир гэж тушаав.
Небухаднезар дүрэлзсэн галтай зуухны аманд ойртож очоод, —Хамгийн Дээд Бурханы зарц Шадрах, Мешах, Абеднего нар аа, гараад ир, нааш ир гэжээ. Тэгэхэд Шадрах, Мешах, Абеднего нар гал дундаас гарч ирэв.
Ийнхүү зодож жанчаад, тэднийг шоронд хийж, сайтар манахыг хуягт тушаав.
Гэрчлэлийн авдрыг дамнасан тахилч нарт Иорданаас гарч ирэхийг тушаа гэж айлдав.
ЭЗЭНий гэрээний авдрыг дамнасан тахилч нар Иорданы тэхий дундаас гарч ирж, тахилч нарын хөлийн ул хуурай газарт хүрэх үед Иорданы ус хуучин хэвэндээ орж, урьдынх шигээ бүх эргээ халин урсав.