9 Тэгээд Иошуа Израилийн хөвгүүдэд —Нааш ирж, ЭЗЭН Бурханыхаа үгийг сонс гэж хэлэв.
Өнөөдөр энд хүн бүр өөрийнхөө нүдэнд зөв зүйтэй гэснээ хийж байгаа шиг та нар үйлдэж болохгүй.
Израиль аа, одоо, та нар амьд байж, эцэг өвгөдийн чинь Бурхан ЭЗЭНээс та нарт өгч буй тэр газар хүрч очиж, түүнийг эзэмшихийн тулд миний та нарт зааж сургах зарлиг шийдвэрүүдийг сонсоцгоо!
Иошуа хэлэхдээ —Үүгээр дамжуулан амьд Бурхан та нарын дунд байгаа бөгөөд Тэр та нарын өмнө канаанчууд, хитчүүд, хивичүүд, перизчүүд, гиргашчууд, аморичууд болон иебусчуудыг заавал хөөн зайлуулах болно гэдгийг та нар мэдэх болно.
Харин чи гэрээний авдрыг дамнан яваа тахилч нарт тушаан “Та нар Иорданы усны зах уруу ороод Иордан дотор зогсож байгтун” гэж хэл гэлээ.