Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иошуа 24:32 - Ариун Библи 2013

32 Египетээс Израилийн хөвгүүдийн авчирсан Иосефын ясыг тэд Шехемийн эцэг Хаморын хөвгүүдээс зуун мөнгөн зоосоор Иаковын худалдаж авсан хэсэг газар буюу Шехемд оршуулж, тэр газар Иосефын хөвгүүдийн өв болов.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

32 Египетээс Израилийн хөвгүүдийн авчирсан Иосефын ясыг тэд Шехемийн эцэг Емморын хөвгүүдээс зуун мөнгөн зоосоор Иаковын худалдаж авсан газар буюу Шехемд оршуулж, тэр газар Иосефын хөвгүүдийн өв болов.

Onani mutuwo Koperani




Иошуа 24:32
9 Mawu Ofanana  

Тэрээр майхнаа барьсан тэр талбайн хэсгийг Шехемийн эцэг Хаморын хүүхдүүдийн гараас зуун мөнгөн зоосоор арилжин авч,


Би чамд ах нарт чинь өгснөөсөө илүү нэг хувийг өгнө. Үүнийг би аморичуудаас илд, нумаараа булаан авсан юм гэв.


Иосеф ах дүү нартаа —Би үхэвч Бурхан та нарт туслахаар хүрч ирж, та нарыг энэ газраас дагуулан гаргаад, Абрахам, Исаак, Иаковт тангарагласан тэр газарт аваачна гээд,


Иосеф бас Израилийн хөвгүүдээр тангараглуулан —Бурхан та нарт туслахаар заавал ирэх бөгөөд та нар ясыг минь эндээс авч яваарай гэж хэлэв.


Мосе харин Иосефын ясыг авчээ. Учир нь Иосеф Израилийн хөвгүүдээр хатуу тангараглуулаад, “Бурхан заавал та нарт санаа тавина. Та нар миний ясыг өөрсдийн хамт эндээс авч яваарай” гэсэн юм.


Ингээд Тэр Самарийн Сухар гэдэг хотод ирлээ. Энэ нь хүү Иосефтоо Иаковын өгсөн газрын ойролцоо байв.


Иаков болон бидний эцэг өвгөд Египетэд таалал төгссөн билээ.


Тэндээс тэднийг Шехемд аваачив. Шехемд Хаморын хөвгүүдээс мөнгөн зоосоор Абрахамын худалдан авсан булшинд тэднийг тавьжээ.


Итгэлээр Иосеф, нас барж байхдаа Израилийн хөвгүүдийн гэтлэлийн тухай дурдаж, өөрийнх нь ясыг хаана тавихыг зааварлажээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa