28 Ингээд Иошуа ард олныг тус тусын өвд нь буцаав.
28 Ингээд Иошуа ард олныг тус бүр өөрсдийнх нь өв уруу нь явуулав.
Израилийн бусад нь тахилчид ба левичүүдээс Иудагийн бүх хотуудад, хүн бүр өөрийн өв дээр амьдарч байв.
Израилийн хөвгүүд тусбүр эцгүүдийнхээ овгийн өвд баригдах учир Израилийн хөвгүүдийн өв ийнхүү овгоос овогт шилжих ёсгүй.
Израилийн хөвгүүдийн овог тусбүр өөрийн өвд баригдах ёстой учраас ямар ч өв нэг овгоос нөгөө овогт шилжих ёсгүй.
Ингээд Иошуа тэднийг ерөөн явуулахад тэд майхнууд уруугаа явав.
Иошуа бүх ард олонд —Харагтун, энэ чулуу бидэнд гэрч болог. Учир нь та бидэнд айлдсан ЭЗЭНий бүх үгийг энэ чулуу сонссон. Та нар өөрсдийн Бурханаас урвах аваас энэ нь та нарыг буруутгах гэрч болог гэв.
Энэ бүгдийн дараа ЭЗЭНий зарц, Нуны хүү Иошуа нэг зуун арван насандаа өөд болов.
Иошуа ард олныг тараахад Израилийн хөвгүүд тус тусын өвлөн авах газраа эзэмшихээр явцгаав.