Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иошуа 24:18 - Ариун Библи 2013

18 Мөн ЭЗЭН тэндхийн бүх ард түмнийг, уг нутагт амьдарч байсан аморичуудыг ч бас бидний өмнөөс хөөн гаргасан. Тэр бидний Бурхан тул бид ч мөн ЭЗЭНд үйлчлэх болно гэж хариулав.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

18 Мөн ЭЗЭН бидний өмнөөс бүх ард түмнийг, тэдгээрийн дотор бүр уг нутагт амьдарч байсан аморичуудыг хүртэл хөөн гаргасан. Бид ч мөн ЭЗЭНд үйлчлэх болно. Учир нь Тэр бидний Бурхан юм гэв.

Onani mutuwo Koperani




Иошуа 24:18
13 Mawu Ofanana  

Аяа ЭЗЭН, би үнэхээр Таны зарц, Би Таны зарц бүсгүйн хүү зарц тань билээ. Та хүлээсийг минь тайлсан.


мөн Би египетчүүдийг хэрхэн элэг доог болгосныг бас тэдний дунд үйлдсэн тэмдгүүдийг минь та нар үр хүүхэд ач нарынхаа чихэнд сонордуулна. Ингэснээр та нар Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно гэв.


Миний хүч, Миний магтуу болсон ЭЗЭН минь Миний аврал болсон билээ, Та. Тэр бол миний Бурхан, Түүнийг магтнам, би. Эцгийн минь Бурхан, Түүнийг бас өргөмжилнө, би.


Би хил хязгаарыг чинь Улаан тэнгисээс Филистчүүдийн тэнгис хүртэл, цөлөөс Евфрат мөрөн хүртэл тогтооно. Учир нь тэрхүү газар нутгийн оршин суугчдыг Би гарт чинь тушаана. Чи тэднийг урдаасаа зайлуулна.


Олон үндэстэн ирээд, “Ирцгээ, ЭЗЭНий уул, Иаковын Бурханы өргөө уруу явцгаая. Тийнхүү Тэрээр бидэнд замаа зааж, Бид жимээр нь алхах юм” гэцгээнэ. Учир нь хууль Сионоос гарч, ЭЗЭНий үг Иерусалимаас гарна.


Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Тэдгээр өдрүүдэд өөр хэлтэн үндэстнүүдээс арван хүн нэг иудей хүний хувцаснаас зууран «Биднийг өөрсөдтэйгөө хамт явуулаач. Бурхан та нартай хамт байгааг бид сонслоо» гэх болно.”


Бидний өвөг дээдэс асрыг хүлээн аваад, Иошуагийн удирдлага дор явсан. Өөрсдийнх нь өмнөөс Бурханы зайлуулсан үндэстнүүдийн нутгийг эзлэн авах үедээ тэд тэрхүү асрыг өөрсдийнхөө хамт авчирчээ. Уг асар Давидын үе хүртэл энэ газарт байлаа.


Тэрээр чиний магтаал, Тэрээр чиний Бурхан. Тэрээр чиний нүдээрээ үзсэн тийм агуу их, сүрдмээр зүйлсийг чамд үйлдсэн.


Мөнхийн Бурхан бол орших газар. Түүний мөнхийн мутар доор чинь байна. Тэрээр чиний дайснуудыг өмнөөс чинь зайлуулж, “Устга!” гэж айлдсан.


Учир нь агуу ба хүчит үндэстнүүдийг ЭЗЭН та нарын өмнөөс хөөн гаргасан. Харин энэ өдрийг хүртэл нэг ч хүн та нарыг эсэргүүцэн зогсож чадаагүй билээ.


Учир нь бидний Бурхан ЭЗЭН биднийг болон өвөг дээдсийг маань Египетийн нутгаас, боолчлолын гэрээс гаргаж, бидний нүдний өмнө тэдгээр агуу тэмдгүүдийг хийж, замд таарсан бүх ард түмнээс биднийг бүхий л замын турш хамгаалсан Нэгэн билээ.


Тэгэхэд Иошуа ард олонд —Тэр ариун Бурхан, Тэр бол хартай Бурхан. Тэр та нарын гэмт үйлдэл болон нүглийг уучлахгүй тул Та нар ЭЗЭНд үйлчилж чадахгүй.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa