Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иошуа 23:13 - Ариун Библи 2013

13 та нарын Бурхан ЭЗЭН эдгээр үндэстнийг өмнөөс чинь хөөн зайлуулахаа болино гэдгийг бат мэдэгтүн. Харин Бурхан ЭЗЭНий та нарт өгсөн энэ сайхан нутгаас та нарыг мөхөж үгүй болтол энэ үндэстнүүд та нарт урхи ба занга, нуруунд чинь ташуур, нүдэнд чинь өргөс болох болно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

13 та нарын Бурхан ЭЗЭН эдгээр үндэстнүүдийг өмнөөс чинь хөөн гаргахаа болино гэдгийг бат мэдээрэй. Харин Бурхан ЭЗЭНий тань та нарт өгсөн энэ сайхан нутгаас та нарыг мөхөж үгүй болтол тэд та нарт урхи ба занга нуруунд чинь ташуур, нүдэнд чинь өргөс болох болно.

Onani mutuwo Koperani




Иошуа 23:13
24 Mawu Ofanana  

Соломоныг хөгшрөхөд эхнэрүүд нь түүний сэтгэлийг өөр бурхад уруу хандуулсан учир түүний зүрх сэтгэл Бурханы төлөө эцэг Давидынхаа зүрх сэтгэл шиг бүрэн зориулагдсангүй.


Иймээс ЭЗЭН Израильд маш их уурлан тэднийг Өөрийн мэлмийн өмнөөс зайлуулав. Иуда овгоос өөр хэн ч үлдсэнгүй.


ЭЗЭН, Израилийг Өөрийн мэлмийн өмнөөс зайлуулах хүртэлээ түүний бүх үр удмаас татгалзаж, тэднийг зовоож, дээрэмчдийн гарт өгөв.


Тэгэхэд Вавилоны хаан тэднийг Хамат газрын Риблад цохиж алав. Ийнхүү Иуда газар нутгаасаа цөлөгджээ.


Тэгээд халдеичуудаас айж байсан их бага гэлгүй бүх хүн бас цэргийн жанжингууд босон Египет уруу оджээ.


Тэдний ширээ нь тэдэнд урхи болог. Тэднийг амар тайван байхад Энэ нь хавх болог.


Фараоны албат нар нь түүнд —Энэ хүн хэр удаан бидэнд урхи болох юм бэ? Хүмүүсийг нь явуулаач! Тэд Бурхан ЭЗЭНдээ үйлчлэг. Египет сүйрсэн болохыг та мэдэхгүй байна гэж үү? гэв.


Тэд чиний газарт амьдрах ёсгүй. Эс тэгвээс тэд чамайг Миний эсрэг нүгэл үйлдэхэд хүргэх болно. Учир нь чи тэдний бурхдад үйлчилбэл энэ нь чамд гарцаагүй занга болно.


Чи очиж буй газрынхаа оршин суугчидтай ямар ч гэрээ байгуулж болохгүй гэдгийг анхаар. Эс тэгвэл энэ нь та нарын дундах урхи болно.


Чи тэдний охидоос хөвгүүддээ авч, тэдгээр охид нь бурхдаа даган завхайрч, бас хөвгүүдийг чинь бурхадтайгаа завхайруулах вий.


Израилийн гэрийн хувьд, тэдний эргэн тойрон дахь тэднийг жигшигчдээс хатгах өргөс, хөндүүрлүүлэх сундуу хойшид байхгүй болно. Тэгээд тэд Намайг Эзэн БУРХАН мөн гэдгийг мэдэх болно»


Харин та нар нутгийн оршин суугчдыг өмнөөсөө хөөн зайлуулахгүй бол тэднээс та нарын үлдээх үлдэгсэд нүдэнд чинь өргөс, хажуу хавиргад чинь сундуу болно. Тэд та нарын амьдрах нутаг дээр та нарыг зовоох болно.


Илдний ирээр тэд унагаагдаж, бүх үндэстнүүд уруу цөлөгдөнө. Харийнхны цаг гүйцэх хүртэл Иерусалим харийнхны хөл доор талхлагдах болно.


ЭЗЭН бас уур хилэн, зэвүүцлээрээ тэднийг тэр газраас хуу татан өөр газар уруу өнөөдрийнх шиг тарааж шиджээ” гэж хэлэх болно.


та нар гарцаагүй сөнөнө гэдгийг би өнөөдөр та нарт тунхаглаж байна. Иорданыг гатлан эзэмшихээр очиж буй тэр газартаа та нар удаан амьдрахгүй.


Иордан голыг гатлан эзэмшихээр очиж буй газартаа та нар даруй сөнөх болно хэмээн та нарын эсрэг гэрчлэхийн тулд өнөөдөр би тэнгэр газрыг дуудаж байна. Та нар тэнд удаан амьдрахгүй, харин бүрмөсөн сөнөнө.


Бурхан ЭЗЭНээс чинь чамд тушаах бүх ард түмнийг чи устгах ёстой. Чамд урхи болох тул чи тэднийг бүү өрөвд бас тэдний бурхдад бүү зарагд.


тэд ухаан орж, хүсэлээ үйлдэхээр тэднийг олзолсон диаволын урхинаас чөлөөлөгдөх буй за.


Тиймд Иошуа өөд болохдоо үлдээсэн улс үндэстний нэгийг нь ч Би цаашид тэдний өмнөөс хөөж зайлуулахгүй.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa